Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум наймдугаар сард Улаанбаатарт болн

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг гурав дахь удаагаа "Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэвдийн дор 2016 оны наймдугаар сарын 4, 5-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Захирамжаар "Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Марат ажиллах юм.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын "Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааныг зохион байгуулах хөтөлбөр гаргаж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосон байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар "Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх

Top