“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид ял оноолоо

"Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр болж, нилээд оройтон шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлаас Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон бол эл хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг Шүүх гаргажээ.

Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаагаас гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт сэжиглэж байсан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх