“Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт” болно

“Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт” болно

 

Б.Түмэн

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг "Спрайт супер лигийн бүх оддын тоглолт” энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно. Энэ талаар Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээдэл хийлээ.

Эхний өдөр Эрдэнэт хотноо манай улсын залуучуудын шигшээ баг АНУ-ын легионеруудын шигшээ багуудын халз тоглолт болно. Тоглолтын үеэр Спрайт цагирган дээрээс довтлох тэмцээн, үзэгчдийн дундах сонирхолтой тэмцээн, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохиогдох аж. Хоёрдахь өдрийн тоглолт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон "Олимп” цогцолборт үзэгчдийн санал асуулгаар тодорсон шилдэг тоглогчдын баруун болон зүүн бүсийн бүх оддын багийн халз тулаанаар үргэлжилнэ. Бүх оддын тоглолтын сүүлийн өдөр манай үндэсний шигшээ баг, АНУ-ын легионеруудын шигшээ багуудын халз тоглолттой. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа тоглоход хожлын харьцаа 2:2 болж тэнцээд байгаа юм. Энэ удаагийн тоглолт хайнаа хагалах ширүүхэн тулаан болох нь дамжиггүй. Тоглолтын дундуур үзэгчдийн хамгийн их сэтгэл догдлон хүлээдэг Спрайт слам данкийн тэмцээн болно. Үүнээс гадна урлагийн шоу тоглолт , азтай үзэгчдийн тэмцээн зэрэг олон сюрпризтэй тоглолт болох ажээ.

 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх