Нийслэлчүүд гэр бүлийн өдрөө тэмдэглэнэ

Нийслэлчүүд гэр бүлийн өдрөө тэмдэглэнэ

 


Б.Энэрэл

"Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гариг бүрийг "Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр болсоныг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраасмэдээллээ. Ингэснээр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ санал бодлоо солилцох, өөрийгөө илэрхийлэх боломжтой юм. Энэ нь хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, гэр бүлийн үнэ цэнэ нийгэмд бэхжин, хүүхэд бүхэн аз жаргалтай байх болно гэж албаныхан онцлов. Мөн энэ өдөр үйлчилгээний төвүүд хөнгөлөлттэй үйлчлэх аж. " Хүүхдүүдэд аав, ээжтэйгээ өнгөрүүлэх цаг бага байдаг. Харин гэр бүлийн өдөртэй болсоноор олон цагийг хамтдаа өнгөрөөх нь. Тиймээс ийм өдөртэй болж байгаад баяртай байна" хэмээн СХД-ийн 104-р сургуулийн сурагч Ө.Баттөр хэллээ.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх