Цагаан мах эргэх, өвдөхөд хэрэглэх энгийн аргууд

Докторант З.Баттогтох

Цагаан мах эргэх нь зовиур ихтэй, хүндэрсэн үедээ мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Цагаан махны өвдөлтөөс ангижрахад туслах энгийн аргууд бас бий.

·Тосон түрхлэгүүд. Зориулалтын тосон түрхлэгүүдийг зааврын дагуу хэрэглэх нь үр дүнтэй.

·Бүлээн ваанд суух. Өдөрт гурван удаа бүлээн усанд 10-15 минут дүрж суух.

·Цэвэрхэн байлгах. Усанд орох, өвчтэй хэсгээ цэвэр байлгах. Саван хэрэглэх шаардлагагүй, мөн спиртны найралгатай салфетка хэрэглэхгүй нь дээр. Усанд орсоны дараа алчуурын оронд үсний сэнс ашиглаж болно.

·Хуурай 00-ийн цаснаас зайлсхийх. Чийгтэй цаас юмуу нойтон салфетка хэрэглэнэ. Гэхдээ спиртын найрлагатай эсвэл үнэртэй салфетка хэрэггүй.

Цагаан мах эргэх, өвдөхөд хэрэглэх энгийн аргууд

 

·Хүйтэн жин тавих. Хавдалтыг нь багасгахын тулд ойр ойрхон хүйтэн жин тавих хэрэгтэй.

·Өвчин намдаах эм давхар хэрэглэх . Гэхдээ та ямар эм хэрэглэх вэ гэдгээ эмчээсээ зөвлөгөө аваарай.

·Сармистай жин тавих. Жижигхэн хэрчсэн сармисыг хөвөнд ороож жин тавих.

·Зуун настын шүүсээр жин тавих.Зуун настын шүүсийг хөвөнд шингээн жин тавьж болно. Гэхдээ хэсэг хугацаанд хорсгоно гэдгийг санахад илүүдэхгүй.

·Банан /гадил/-ны хальсан жин.Бананы хальсны дотор талаар жин тавих ч бас гарын дор хэрэглэж болох энгийн аргын нэг.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх