Чинжүүний ид шид

 


Чинжүү хүний эрүүл мэндэд тун ч их тустай ногоо аж. Зүрх судасны өвчнөөр шаналж байгаа хүмүүст, чихрийн шижинтэй, хавантай, цус багадалт, нойргүйдэл, дархлаа суларсан үед чинжүү хэрэглэхийг зөвлөж болох гэнэ. Мөн ходоодны үйл ажиллагааг сайжруулж, артерын даралтыг бууруулдаг, цус шингэрүүлэх чанартай учраас бүлэгнэлт үүсэхээс сэргийлж чаддаг. Түүнээс гадна хүний биед цацраг нэвтрэхээс хамгаалдаг чанар ч чинжүүнд бий. Амтат улаан чинжүүг багтраа хөдлөх үед хэрэглэж болно. Брохиттой тэмцэж, хавдрын эсийн ургалтыг дарангуйлж чаддаг сайн талтай.

Хүний ой санамжийг сайжруулах ид шид ч чинжүүнд байдаг гэнэ. Өдөрт дор хаяж ганц ширхэг чинжүү идчихдэг хүн бусдаас илүү өөдрөг сэтгэлтэй байдаг гэдгийг судлаачид тогтоожээ.

Бас гоо сайхан байхад тусладаг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Хараа сайжруулж, нүдийг гялалзсан өнгөлөг болгодог. Шүдэнд ч сайн нөлөөтэй, арьсыг толигор сайхан байлгахад дэм өгдөг. Хумс хугараад, өнгөө алдаад байгаа бол элдэв химийн найрлагатай тос хэрэглэхээсээ өмнө чинжүү л ид.

Энэ ногоонд дуртай хүмүүсийн үс хурдан ургадаг бас хөвсгөр зөөлөн байдаг гэнэ. Залуудаа чинжүү их иддэг байсан эмэгтэйчүүд өтөл насандаа ясны сийрэгжилтээс айх хэрэггүй. Хоолны дэглэм барьж байгаа үед хоолны цэсэндээ заавал оруулах ёстой ногоо гэдгийг мэдэхэд илүүдэхгүй юм билээ. Батга гарч зовоогоод байдаг эмзэг арьстай бол чинжүүний ид шидийг үзэх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАР СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх