АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

 


2017 оны 9дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот

АТГ яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ


Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахьавлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдрөөс хэлэлцүүлж эхэлнэ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэх юм байна.

 

 

 

 

 

 

 

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг 80750912 дугаарын утсаар лавлана уу. www.iaac.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх