Батлан хамгаалахын албан тушаалтнууд энхийг сахиулагчдын мөнгөнөөс завшсан уу?

 

Ц.Эрдэм

2015-2017 онд Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд авлигатай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэр мөрдөж ажиллаж ирэв гэдэг асуудлаараа тус яамны албан тушаалтнууд өнөөдөр /2017.09.25/ АТГ болон Үндэсний аудитын газар болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан ажлын хэсгийнхэнтэй нүүр тулсан уулзалт хийж байна. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-аас төрийн яам, агентлаг, төрийн өмчит компаниуд гээд нийтдээ 94 байгууллага дээр ажлын хэсэг гарч ажилласан байна. Энэ хүрээнд тус яаманд ажилласан хэсгийн ажилласан тайлангийн явцад гарсан зөрчил, дутагдал, анхаарах асуудал, ололттой давуу тал юу байсан гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Батлан хамгаалах яамтай холбоотой нэг асуудал байгаа нь хэвлэлээр нэг бус удаа гарч байсан энхийг сахиулагчдын мөнгө гэнэ. Эх орныхоо нэрийн өмнөөс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа дайчдын мөнгөнөөс замаас нь зувчуулсан асуудлын мөрөөр Авлигатай тэмцэх газар орсон байна. Нэгэнт Авлигатай тэмцэх газар мөрөөр нь орж шалгаж байгаа болохоор Энхийг сахиулагчдын мөнгийг Батлан хамгаалахын удирдлагууд завшсан уу гэдэг асуудал удахгүй тодорхой болох бололтой.

Эх сурвалж: UBSONIN.MN

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх