Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ?

Ерөнхийлөгч Оффшор данстангуудтай тэмцэнэ гээд зарлаад байгаа. Бас АТГ энэ талаар ажил хийхгүй байна гэж шүүмжлээд байгаа. Харин АТГ-аас өнөөдөр мэдээлснээр бол нийтдээ 23 иргэнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Товчхондоо бол, Ерөнхийлөгчийн хэлсэн шиг зүгээр суугаагүй ажиллаад байгаа аж. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын зарласан жагсаалт дотор монголын 29 иргэнтэй холбоотой дансны асуудал байсан бол одоо АТГ-ын шалгаж байгаа тоо 23 болсон нь, төрийн болон нийтийн ашиг сонирхол бүхий ажил алба хашиж байгаа гэдэг шалгууртай холбоотой цөөрсөн аж. Оффшор дансанд байгаа мөнгөний талаар иргэний нийгмийн байгууллага болон зарим иргэн янз бүрийн тоо мэдээлдэг. Ийм тоог баталгаатай гэх аргагүй. Харин албаны эх сурвалж энэ талаар "оффшор дансанд байгаа 4,5 сая ам.долларыг АТГ олж тогтоосон” гэдэг мэдээлэл өгч байна. АТГ нэгэнт ийм хэмжээний мөнгө байгааг олж тогтоосон бол, эзэн эзэмшигч нь хэн бэ гэдэг ч тодорч байгаа гэж ойлгож болохоор. Тэгэхээр Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ гэдэг удахгүй тодорхой болох бололтой.

www.grandnews.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх