Ямар ч дууг аливаа хүн өөрийнхөөрөө л хүлээж авдаг

 Ямар ч дууг аливаа хүн өөрийнхөөрөө л хүлээж авдаг

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн

-Миний дуртай дуу явж байна!

 

-Ямар дуу вэ?

-Үеsterday...!

-Тийм ээ, Битлзийг шүтдэг манай гаригийн халуун дулаан бүслүүр, цас мөсний орон, эх газар, далайн арлууд дээр амьдардаг сая живаа шүтэн бишрэгчид нь ингэж дурласаар хагас зуун жил болж байна. Хайр сэтгэлийн эгшиглэнт дууль гэвэл энэ дууг хэлнэ. Битлзийг сонсох тусам уйддаггүйн адил энэ дуунд уяраад эзэмдүүлээд ханадаггүй тийм л дуу даа.

Ямар ч дууг аливаа хүн өөрийнхөөрөө л хүлээж авдаг. "Үеsterday” ч ялгаагүй.

Хүний амьдралын улиран өнгөрч одсон өдрүүдийн хамгийн арынх нь мэдээж өчигдөр. Энэ өдөр хүмүүст янз бүрээр дурсагдана. Хэн нэг нь өчигдрийг хайр, аз жаргалаар бялхан үдэхэд өөр бусад нь сэтгэл дундуур хоцрох нь бий. Хүмүүс хэдийгээр өчигдөртөө үл ялигхан уйтгарлах боловч маргаашийн итгэлийг илүү тод мэдрэхийг харин энэ дуунаас олж авна.

Энэ дууг өөр хүн биш зөвхөн та л сонсож байгаа...

Энэ дуу нийтийн дуу биш хувь хүний дуу. Учир нь зөвхөн таны л амьдралын тухай өөрт тань аминчлан дуулж өгч байгаа учраас тэр. Таны эргэн тойронд зөндөө олон хүн байлаа ч гэсэн та өөрийнхөө дотоод ергөнцөөр нэг аялаад үзэхийг энэ дуу урьж байнам.

Хүн болгонд өөрийн гэсэн давтагдашгүй ганцхан орчлон бий. Таны ертөнцөд өөр хүн бүрэн гүйцэд нэвтэрч, сэтгэл зүрхний тань нарийн нандин нууцлаг бүхнийг мэдрэх боломжгүй. Та өөрөө л энэ ертөнцийн эзэн нь. Ийм л учраас "Үеsterday” дууны аялгуу сонссон хүн бүрийн зүрх сэтгэлийн ертөнцөд хүрч, хайрын нандин утсыг доргиосоор байгаа нь юутай гайхамшиг вэ?...

Хүнд ганцаардах үс гохиолдож болно. Та дэргэдэх хүмүүсээсээ өөрийн 1 эрхгүй холдон дайжмаар ч болж мэднэ. Эсвэл огт хүн амьтангүй газар л баймаар санагдаж магадгүй. Яг ийм мөчид л "Үез1егс1ау”-г сонсоод үзээрэй. Дөнгөж саяхан танд нүүрлэж асан ганцаардлын айдас ор мөргүй хийсэн арилахыг мэдэрнэ. 1

Энэ дуунаас өөр илүү юу ч хэрэггүй мэт санагдана. "Үеsterday” дууны ид шид ийм юм. Пол Маккартнийн тайван намдуухан цээл хоолой сэтгэл зүрхийг минь сэм сэмхэн гэгэлзүүлнэ. Дээр нь их хан хуурын тэмүүлэл дүүрэн аялгуу, гитарын чавхдаснаас уянгалах жигдхэн хэмнэл, хийлийн зөөлөн цээл эгшигтэй найрсан биднийг ховсодсоор...

 

Хэзээ зохиосон: 1965 он

Зохиогч нь: Маккартни, Лэннон

Төрөл: Барокко поп дууль

Полын "Үеsterday” дууг зохиосон түүх энгийн хэр нь сонирхолтой. Тэр гэртээ амарч байхдаа, орон дээр хэвтээд хажуудаа байгаа төгөлдөр хуурынхаа даралтууд дээгүүр гараараа аажуухан илж байв.

Гэнэтхэн түүний толгойд нэг хөнгөн зөөлөн ая орж ирэх нь тэр. Ухасхийн босоод хөгжмийнхөө ард суун тэмдэглэж авчээ. Ингээд л гүйцээ.

"Үеsterday” мэндэлсэн нь энэ. Анхандаа тэр энэ дуугаа нэг л өөрт нь танил юм шиг санагдаад байхаар нь, нэлээн олон хүнд сонсгон "-Ийм дуу мэдэх үү?" гэж асуужээ. Хүмүүс "-Мэдэхгүй, анх удаа л сонсож байна. Гоё дуу байна” гэсэн гэдэг.

Дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд "Үеsterday” дуу нь, хорьдугаар зуунд найман саяаас илүү тоогоор дуулагдсан гэж дуу бичлэгийн хамгийн том корпорацийн баталгаагаар бүртгэгдсэн. "Үеsterday” дуу нь зохиогдохдоо хөгжмийн урлагт цоо шинэ сэтгэлгээний "Барокко-рок” урсгалыг эхлүүлсэн гэж хөгжим судлаачид дүгнэсэн юм.

Энэ нь сонсогчид дасал болсон нэгэн хэмийн аялгуунаас хөндийрөн холдохдоо сэтгэл гэгэлзүүлсэн шидэт эгшиглэнд нь өөрийн эрхгүй уусан автахыг хэлж байгаа хэрэг.

Намуун зөөлөн хэмнэл нь биднийг соронздохын зэрэгцээ хувь хүний сэтгэлийн догдлолыг илэрхийлснээрээ дууны шүлэг нь хэчнээн уянгалаг гэж санана.

"Үеsterday” шүлгээр л Пол Маккартнийн яруу найрагчийн мэдрэмжийг үзэгчид нь дуу алдан үнэлсний учир бас тайлагддаг.

 

"Үеsterday”

 

Lеnnon, McCartney

 

Yesterday, all my troubles seemed so far away

Now it looks as though they're here to stay

oh, I believe in yesterday

Suddenly, I'm not half the man I used to be

There's a shadow hanging over me

Oh, yesterday came suddenly.

Why she had to go?

I don't know, she wouldn't say

I said something wrong

Now I long for yesterday.

Yesterday love was such an easy game to play

Now I need a place to hide away

Oh, I believe in yesterday.

Why she had to go?

I don't know, she wouldn't say

I said something wrong

Now I long for yesterday.

Yesterday love was such an easy game to play

Now I need a place to hide away

Oh, I believe in yesterday...

Mm mm mm mm mm mm mm

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх