АНУ-ын Эрүүл мэндийн сайд огцорчээ

 АНУ-ын Эрүүл мэндийн сайд огцорчээ

АНУ-ын Эрүүл мэндийн сайд Том Прайс огцорсон талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

Сайдыг албан уулзалт болон томилолтодоо өндөр үнэтэй хувийн онгоц ашигласан хэмээж, ажлаас нь чөлөөлсөн байна. Том Прайс өнгөрсөн тавдугаар сараас эхлэн татварын төлөгчдийн мөнгөнөөс 400 мянган ам.долларыг хувьдаа завшиж, 26 удаа хувийн онгоцоороо нислэг хийжээ.

 

Засгийн газрын ажилтнууд ажлын хүрээнд томилолтод явахдаа зөвхөн ердийн онгоцыг ашиглах ёстой байдаг  аж.

 

Сайдаас гадна нөлөө бүхий гурван эрхэм хувийн хэрэгцээндээ өндөр үнэтэй онгоц ашигласан хэмээн буруутгагдаж буй бөгөөд уг хэргийг албаныхан шалгаж эхэлсэн гэнэ.

 

Эрүүл мэндийн сайдын огцрох өргөлийг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

ЭХ СУРВАЛЖ:WWW.ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх