Мона Лиза зургийн гар нооргийг олжээ

 

Мона Лиза зургийн гар нооргийг олжээ

 

150 гаруй жилийн туршид өөр нэгэн урлагийн цуглуулгад хадгалагдаж байсан нүүрсэн будгаар зурсан нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл "Мона Лиза"-ийн хөрөг зургийн нооргийг олсон гэж Францын урлаг судлаачид мэдээлсэн байна.

Нүүрсэн будгаар зурсан хөрөг зургийг өмнө нь зөвхөн Леонардо Да Винчигийн студид хамааруулдаг байсан байна. Гэхдээ судлаачид уг хоёр зургийг хоёуланг нь зураач зурсан гэсэн таамаглал дэвшүүлэхэд хангалттай нотлох баримт олсон байна. Парист байдаг Луврын музейд хийсэн шинжилгээ судалгаагаар уг ноорог зургийг Леонардо зурсан гэж музейн ажилтнууд үзэж байгаа юм.

Уг зураг нь Францын нийслэлээс хойд зүгт орших Шантиллигийн ордонд байрлах Кондегийн музейгийн Сэргэн мандалтын үеийн уран зургийн цуглуулгад 1862 оноос хойш хадгалагдаж байжээ. Леонардо Да Винчи нь /1452-1519/ Сэргэн мандалтын үеийн агуу зураачдын нэг бөгөөд түүний "Мона Лиза" буюу "Ла Жоконда" гэж алдаршсан тосон будгийн зураг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн үнэт бүтээлийн нэг юм.

Уг зургийг бөс даавууны худалдаачин, флоренцын түшмэл Франческо дель Жокондо өөрийн эхнэр Лиза Герардинигийн хөргийг зуруулахаар захиалга өгч зуруулсан гэж үздэг.

Уг зурган дээр эмэгтэйн нүүр, гарыг үнэхээр онцгой дүрсэлж чадсанд уг зургийн гол үнэ цэнэ оршино гэж уран зураг судлаач Матье Делдикк "Эженси Фрэнс Пресс"  мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр цааш хэлэхдээ "Энэ бол яг хуулбар биш юм. Харин Леонардо амьдралынхаа сүүлийн жилүүдэд "Мона Лиза"-г зурахын хажуугаар бас өөр нэгэн зурган дээр ажиллаж байсан бөгөөд түүнийг бид энд харж байна. Энэ нь бараг тосон будгийн зургийн бэлтгэл ажил байсан байна” гэжээ.

Х.Сарнай 
ЭХ СУРВАЛЖ:WWW.ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх