Аравдугаар сарын зурхай

 

 

 

ХОНЬ - ЯМАГТ СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ


Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон зөв замаар замнаж байгаагаа тодорхой мэдрэнэ. Хамгийн гол нь амжилтандаа ташуурч болохгүй, та алдар хүнд, амьдралын сайн сайханд умбаж байх зуур хэн нэгэн таныг гэнэдүүлэн ашиглахаар оролдож болзошгүй. Тиймээс ямагт сэрэмжтэй байхыг тахиа жил сануулж байна.
 
Ажил мэргэжил: Төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Нийгмийн ухааны салбарт ажиллагсдад ажлын шинэ санал ирнэ. Өөрчлөлт хийхэд тохиромжтой үе тул зоримог шийдвэр гаргахад болохгүй гэх зүйлгүй. Хамт олны дунд нэр хүнд өснө.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Орлого олон эх үүсвэрээс орно. Зарим хониныхон томоохон хөрөнгө оруулалтад мөнгө зарна. Энэ нь ашигтай, хэрэгтэй зүйл байх бололтой.
 
Хайр дурлал, гэр бүл: Янаг амрагийн харьцаа асуудалтай байна. Энэ нь хониныхны хардамхай зангаас үүднэ. Ханьдаа итгэл дүүрэн хандвал ямар ч зөрчил тэмцэл гарахгүй
 
Эрүүл мэнд: Санаа зовоох зүйл гарахгүй. Амьдралын зөв хэв маягийг баримталж, буруу зуршлаа таягдан хаяарай.
 

ҮХЭР - ТААТАЙ CAP


Ерөнхий хандлага: Таатай cap. Санаа зовох зүйл алга. Харин дэмий зүйлд мөнгөө битгий үрээрэй. Хамт олны дунд таны манлайлагчийн чанар өндрөөр үнэлэгдэнэ. Энэ нь атаач хүмүүсийн атааг хөдөлгөнө. Тиймээс даруу байж, ажилдаа л шамд. Гадаад түнш ашигтай санал тавина.
 
Ажил мэргэжил: 
Ажил албаны хүрээнд олон асуудал үүснэ. Та богино хугацаанд чухал ажлыг хийж дуусгах хэрэгтэй болно. Мөн бусдын өмнөөс ажлыг нь хийх хэрэгтэй болно. Нэр хүндээ онцгой эрхэмлээрэй.
 
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Бүгдийг нэгэн зэрэг олж авахыг хичээх хэрэггүй. Мөнгөний асуудалд хянуур байхгүй бол өрөнд орох, мөнгөө алдах явдал тохиож болзошгүй.
 
Хайр дурлал, гэр бүл: Хүчээр далайлгадаг зангаа татахгүй бол амрагаа гомдоож болзошгүй. Гэрлэж амжаагүй хүн өөртэйгээ адил үзэл бодол бүхий нэгэнтэй учирна. Гэр бүлтэй хүмүүст ойрын хамаатнуудтай холбоотой асуудал тулгарна. Энэ нь ахуйн болон санхүүгийн шинжтэй асуудлууд байна. Та бүгдийг нь амжилттай шийдвэрлэж чадна.
 
Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ялангуяа үе мөчний өвчтэй хүмүүсийн хууч хөдөлж болзошгүй байна. Даарч хөрөх, хэт ядрахыг цээрлэ.
 

ИХЭР - ЯАРАН ШИЙДВЭР БҮҮ ГАРГА


Ерөнхий хапдлага: Сайн саармаг холилдсон cap. Ихрийнхэн дурлалдаа урам хугарч хайртаасаа салах шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь яарч шийдвэр гаргалгүй, үйл явдлын урсгалыг харзна. Хэрвээ хэт туйлширвал алдахаас хэтрэхгүй. Ажил хэргийн гэрээ хэлцлүүдээ анхаарахгүй бол бусдын гарт шилжиж болзошгүй.
 
Ажил мэргэжил: Ажиллах дур сонирхолгүй болж мэднэ. Та бүгдийг үндсээр нь өөрчилж, өөр ажилд орохыг, эсвэл өөр хотод очиж амьдрахыг хүснэ. Нөхцөл байдал хоёрдмол байх тул тооцоотой, рационалчаар хандвал өөрийн талд эргүүлнэ.
 
Мөнгө санхүү: Мөнгөндөө гамтай хандаарай. Учир нь танд бөөн мөнгө орж ирэх болохоор та нүдэнд харагдсанаа л авах гээд байна. Зарцуулалтаа тодорхой төлөвлөлгүй, зугаа цэнгэлд их мөнгө зарвал амьжиргаагаа залгуулах аргагүй болно шүү.
 
Хайр дурлал, гэр бүл: Тодорхойгүй байдал ноёрхоно. Ихрийнхэн оөрсдөө юу хүсээд байгаагаа ч мэдрэхгүй байна. Ямартай ч хэн нэгэнтэй дотносохын өмнө нөгөө хүнээ сайтар таньж авах нь чухал. Гэрлэгсдийн хувьд ханьтайгаа таарамж муу байна. Жижиг юман дээр ч санал зөрөлдөх хандлагатай. Хэт их амиа бодох хэрэггүй, ухаантай байвал бүгдийг зохицуулж чадна.
 
Эрүүл мэнд: Хууч өвчин хөдлөх магадлалтай. Амралтаа авах боломжтой бол амарсан нь дээр. Даралт ихсэх, ууц нуруу өвдөж болзошгүй. Эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.
 

МЭЛХИЙ - САНАСАН БҮХЭН БИЕЛНЭ


Ерөнхий хандлага: Санасан төлөвлөсөн бүхэн хэрэгжин биелэх боломжтой cap. Мэлхийнхэн гэртээ их засвар хийж, ахуйн хэрэгсэл болон тавилгаа шинэчилж, сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь уур уцаараа дарж байгаарай. Эс тэгвэл сэтгэл санааны тэнцвэрт байдлаа алдана шүү.
 
Ажил мэргэжил: Ажил хэрэгч, санаачлагатай байхгүй бол хамгийн залхмаар ажлыг танд даалгаж мэднэ. Мэлхийнхэн албан томилолт, ажил хэргээр хол ойрын аянд явна. Харин шинээр ажил эхлүүлбэл амжилтанд хүрэх боломжтой. Хамт ажиллагсадтай санал зөрөлдөх боловч ухаалаг шийдвэр байдлыг намжаана Бусдад хэт захирангуй хандахаас илүүтэй өөрийн зан байдлаа анхаар.
 
Мөнгө санхүү: Тогтвортой байх тул санаа зовох хэрэггүй Хүссэн бүхнээ авах боломжтой байна. Үнэтэй эд зүйл авахад тохиромжтой үе, танд таатай боломжууд гарна. Зарим нь шинэ байр худалдан авах бололтой.
 
Хайр дурлал, гэр бүл: Алсдаа жинхэнэ хайр болж мэдэх романтик учрал ганц бие мэлхийнхнийг хүлээж байна. Та өөрөө ч анзаараагүй байхад бүх юм аяндаа болно. Харин дурлагсдын хувьд хардамхай, өөнтөгч байхаас зайлсхий. Эс тэгвэл хайртай хүнээ гомдоож, салж хагацахад хүрнэ. Гэр бүлтэй хүн хөнгөн зан гаргаад ханьдаа баригдаж болзошгүй. Энэ нь гэр бүл дэх таны нэр хүндэд тун муугаар нөлөөлөх тул ухаалаг бай. Холын хамаатан айлчлан ирж болзошгүй.

Эрүүл мэнд: Өвчлөлөөс сэргийлж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай. Даарч хөрсөнөөс ханиад томуу тусахвий. Биеэ чийрэгжүүлэхэд анхаар.
 

АРСЛАН - НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЭЗЭН НЬ БАЙНА


Ерөнхий хандлага: Авьяас чадвараа бүрэн дүүрэн илэрхийлэх cap. Та үнэхээр нөхцөл байдлын эзэн нь байж чадна. Энэ сард арслангийнхан олон сонин мэдээ дуулна. Мэдээллийг сайтар нягталж байж ашиглаарай. Төсөл төлөвлөгөө сарын сүүлээр биелнэ. Хэт өөртөө итгэлтэй, дээрэнгүй байх нь бусдын дургүйг хүргэнэ.
 
Ажил мэргэжил: Гадаад түншүүдтэй харилцаагаа өргөжүүлэхэд анхаарна. Таны яриа хөөрөөнөөс цаашдын хамтын ажиллагаа хамаарна. Ирээдүйгээ харсан төлөвлөгөө боловсруулах гэж байгаа бол туршлагатай хүний зөвлөгөөг aв. Сарын сүүлээр албан томилолтоор гадаад явж болзошгүй.
 
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Орлого тогтсон эх үүсвэрээс байнга орно. Санаачлагатай байвал орлогоо нэмэгдүүлж чадна. Гэхдээ эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулж мөнгөө алдахаас болгоомжил.
 
Хайр дурлал, гэр бүл: Бусдын бахдал хүндэтгэлийг хүлээнэ. Гэхдээ хэт их биеэ тоож, дотны хүнээ гомдоохоос болгоомжил.  Ганц бие хүн өөртоө таарч тохирох нэгэнтэй учирна. Гэрлэгсдийн хувьд хэт даргархаад байвал хань тань дургүйцнэ. Ахуй амьдралтай холбоотой асуудлыг ханийхаа хамтаар шийдвэрлэ.
 
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ машин жолоодохдоо, мөн цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа хянуур бай. Сайн унтаж, эрүүл агаарт гарч байвал ядаргаа амархан тайлагдана.
 

ОХИН - ОЮУНЛАГ ӨӨРЧЛӨЛТИЙН CAP


Ерөнхий хандлага: Оюунлаг өөрчлөлтийн cap. Охиныхон оюун ухамсрын хөгжилдөө анхаарахын зэрэгцээ ирээдүйгээ харсан төсөл төлөвлөгөө зохионо. Ажил амьдралаа хэрхэн сайжруулах тухай ул суурьтай бодно.
 
Ажил мэргэжил: Энэ сард ажилдаа шамдана. Хуучин алдаагаа давтахгүйн тулд хичээн ажиллана. Мэдлэг туршлагаа бусадтай дуртайяа хуваалцаж, олны талархлыг хүлээнэ. Удирдлага таны зүтгэлийг үнэлж, шагнал урамшуулалд тодорхойлно. Бизнесийн түнштэйгээ санал зөрөлдөх магадлалтай. Уян хатан байж асуудлыг шийд.
 
Мөнгө санхүү: Тооцоотой байх cap. Үрэлгэн зан сайн юманд хүргэхгуй. Аз сорьсон үйлдэл мөнгөн алдагдалд хүргэнэ. Хуучин өр төлбөр нэхэгдэж болзошгүй.
 
Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл хангалуун байна. Элдэв донсолгоогүй, нэгэн хэвийн өдөр хоногууд урсана. Хайрттайгаа бүрэн ойлголцож цагаа хамт өнгөрүүлнэ. Гоонь хүмүүс аятайхан хүнтэй таарна. Гэхдээ дотносох нь юу л бол. Гэр бүлтэй хүний тухайд та өөрөө л ухамсартай, ухаантай байвал элдэв асуудал гарахгүй. Заримдаа ханиа хардах явдал гарна. Учрыг нь олж байж дуугараарай.

Эрүүл мэнд: Эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ зүрх, уушги эмзэг байх тул даарч хөрөхөөс, салхинд цохиулахаас сэргийл. Зөв хооллолт, өглөөний гүйлт охиныхонд хэрэгтэй зүйлс.
 

ЖИНЛҮҮР - БУСДЫГ ГАЙХШРУУЛНА


Ерөнхий хандлага: Амьдралын бүхий л  үзэгдэлд уламжлалт бус хандлагыг эрхэмлэнэ. Таны ийм сонин байдал ойр дотны хүмүүс, хамт ажиллагсдыг гайхшруулна. Удирдлага буюу хамт олны дунд таныг шүүмжлэх явдал гарна. Гэвч та өөдрөг байж, үүнд огт автахгүй.
 
Ажил мэргэжил: Хамт олны дунд байр сууриа бэхжүүлж, бусадтай харьцах харьцаагаа сайжруулах асуудал тулгамдана. Танд таагүй ханддаг хүн байлаа ч ил тод зөрчилдөх хэрэггүй . Сэрэмжтэй байж чадвал далдлагдсан саадыг ч амжилттай давна. Ажил хэргийн холбоогоо өргөжүүлэн бэхжүүлэх ньирээдүйд хэрэггэй. Хамтын бизнестэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.
 
Мөнгө санхүү: Баярламаар сайн баина. Ашиг орлого хангалттай байх тул жинлүүрийнхэн хүссэн зүйлдээ хүссэн хэмжээний мөнгөө зарна. Ойр дотны, хүмүүст мөнгөн дэмжлэг хэрэг болно. Мөнгөн хуримтлал үүсгэвэл хожим хэрэгтэйг санаж яваарай.
 
Хайр дурлал, гэр бүл: Амьдралд тань шинэ өнгө аясыг нэмэх романтик нэгэнтэй учирна. Энэ нь ямар нэгэн үзвэр үйлчилгээний үеэр тохиох бололтой. Харин гэр бүлтэй жинлүүриинхэн ханьтайгаа илүү дотносохыг эрмэлзэж, уран сэтгэмжээ дайчилна. Тэд бэлэг сэлт, гэнэтийн аялал зугаалгад гар татахгүй. Энэ байдал нь гэр бүлийн уур амьсгалд ч сайнаар нөлөөлнө.
 
Эрүүл мэнд: Тулгамдсан асуудал биш. Бие сайн, сэтгэл санаа өөдрөг байна. Гэхдээ ажил амралт хоёроо зөв зохицуулж байхад гэмгүй.
 

ХИЛЭНЦ - АМСХИЙХ ҮЕ


Ерөнхий хандлага: Энэ сард хилэнцийнхэн амсхийж, тайван амьсгаа авах боломжтой болно. Олон cap хичээж зүтгэсний хүчинд амьдралын бүх хүрээ тэгшрэнэ. Гэхдээ амсхийж байна гээд залхуурч болохгүй шүү.
 
Ажил мэргэжил: Байнгын ажилтай хүмүүс өдөр тутмын ажилдаа шамдана. Шинэ ажил хайгсдад аятайхан ажил олдоно. Алгуурлалгүй ороод ав. Гэрээ хэлцэл байгуулах, гарын үсэг зурах асуудалд нэн хянуур ханд.
 
Мөнгө санхүү: Дутагдаж гачигдахааргүй орлоготой байна. Хийсэн олон ажлын төлбөр тооцоо дансанд орж ирэх тул хилэнцийнхэн хувийн бизнесээ эхлүүлэхийг, эсвэл хөрөнгө оруулалт хийхийг хүснэ. Мөн машин тэрэг, байр сав авахад сайн үе.
 
Хайр дурлал, гэр бүл: Амаргүй байна. Хайрттайгаа үл ойлголцох явдал гарч, учраа олохын тулд багагүй зүтгэл гаргах хэрэгтэй болно. Хэрвээ ойлголцолгүй хоёр тийш болвол нулимс унагаад хэрэггүй. Гэрлэгсдийн гэрт хамаатан айлчилж ирнэ. Тэднийг хувийн амьдралдаа битгий оролцуул. Хүүхэд өвдөж болзошгүй байгаа тул анхаар.
 
Эрүүл мэнд: Дархлаа сулрах тул ханиад томуу тусахаас сэргийл. Дулаан хувцаслаж, аминдэмлэг хоол хүнс хэрэглэ. Мөн хорт зуршлаа хаях цаг ирсэнийг бие махбод тань сануулж байна. Ходоод гэдэс эмзэг байна.
 

НУМ - БЭРХШЭЭЛИЙГ ТАЙВНААР ДАВНА


Ерөнхий хандлага: Нумынхан амьдралынх нь зам мөрт таарсан саад бартаа бүхнийг тайвнаар давж туулна. Ажил төрел төлөвлөсннй дагуу бүтэхгүй. Гэвч нумынхан өөдрөг байж, сэтгэлээр унахгүй. Тэвчээр гаргавал амжилт ойрхон байна.
 
Ажил мэргэжил: Ажил мэргэжил: Олон янзын санал хүлээж авна. Зарим нь хуурамч байх магадлалтай тул сайтар нягтал. Хэрвээ та ажлаа солихыг хүсвэл одоо тохирох цаг бишээ. Хүлээцтэй, тэвчээртэй байсан цагт таатай боломж гарч ирнэ.
 
Мөнгө санхүү: Сайн байна. Орлогоо нэмэгдүүлэх арга замыг нумынхан хайж олно. Зарим нь нэмэлт ажил эрхэлнэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Нумынхан хайр дурлал бодох завгүй байна. Гэхдээ ажлын хажуугаар хувийн амьдралдаа санаа тавих хэрэгтэй. Таныг хамгаас илүү үнэлэх тийм хүнтэй учирна. Хэрвээ та ганц бие бол түүнтэй дотносно. Харин гэр бүлтэй хүний тухайд сэтгэл санаа нь нилээд хөвсөлзөнө. Ханийнхаа сэтгэлд сэв суулгахаас болгоомжлоорой.
 
Эрүүл мэнд: Амьсгалын замын эрхтнүүд эмзэг байна. Тиймээс аминдэм ууж, ханиад томуунаас сэргийлэх бэлдмэл хэрэглэ.
 

МАТАР - ИЛҮҮ ГҮН УХААНЧ БОЛНО


Ерөнхий хандлага: Хичээнгүйлэн ажиллах cap. Амжилтанд хүрэхийн тулд ажилдаа л анхаарах шаардлагатай. Хүлээсэн үүрэгт ажлаа шуурхай хийж гүйцэтгэ. Ихэнхи матрынхан илүү гүн ухаанч болж, зурхай, шид домын ухааныг судлах болно. Бизнесийн ашигтай санал зөвлөгөө өгдөг хүмүүстэй байнгын харилцаатай байгаарай.
 
Ажил мэргэжил: Хэрвээ залхуурч суухгүй бол, эсвэл бусдад хий хоосон найдахгүй л бол амжилт бүтээлээр дүүрэн cap. Та бүгдийг өөрөө хийгээрэй. Эс тэгвэл бусдын хийсэн дутуу гутуу зүйлийг дахин гардаж хийх хэрэгтэй болно. Хамт олны дотор өөрчлөлт хийгдэнэ. Орон тооны цомхотгол ч юмуу эсвэл бүтцийн өөрчлөлт. Гэхдээ энэ нь танаас ангид өрнөнө.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд нэмэлт ажил хийх хэрэгтэй болно. Гэр бүлийн төсвөө нягт нямбай төлөвлөж чадвал дэмий зүйлд мөнгөө үрэхгүй. Өр зээл тавих нь сайн юманд хүргэхгүй. Бусдад мөнгөө алдахаас болгоомжил.
 
Хайр дурлал, гэр бүл: Гүн ухаанчаар хандана. Гэрлээгүй матрынхан түр амсхийж, эрэл хайгуулаа зогсооно. Тэд хаана алдаж, хаана нь оносноо цэгнэнэ. Сэтгэлт хосууд амьдралын шаардлагаар түр зуур холдож болзошгүй. Харин гэр бүлтэй хүмүүс ахуйн олон асуудалд дарагдана. Найз нөхөд, садан төрөл тэдгээрийг шийдвэрлэхэд тань тусална.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ даралт хэлбэлзэх хандлага байгаа тул эмчид үзүүлэн, зөвлөгөө аваарай. Хөгжим сонсох, гэрэл гэгээтэй зүйл унших нь анагаах үйлчилгээтэй байна.
 

ХУМХ - ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ АМЬДАР


Ерөнхий хандлага: Энэ сард хумхынхан ирээдүйгээ харж амьдарна. Өнгөрсөнтэйгээ зууралдсаар байвал сайн юманд хүрэхгүй. Харилцаа холбоогоо өргөжүүлж, мэдээ мэдээлэл цуглуулна. Бүтээх байгуулах эрч хүч хангалттай их байна.
 
Ажил мэргэжил: Ажлын шинэ чиглэл гарна. Хумхынхан бүгдийг үндсээр нь өөрчлөхөөр шийднэ. Өөрийгөө зөв талаас нь харуулж чадсанаар нэр төр сайжирч, байр суурь бэхжинэ.
 
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Орлого тогтсон эх үүсвэрээс орохын зэрэгцээ шинэ ажил нэмэлт орлого авчирна.
 
Хайр дурлал, гэр бүл: 
Ганц бие хүн сонирхолтой хүнтэй танилцаж, сэтгэл зүрхээ дэлгэнэ. Гэрлэгсдийн хувьд хамтдаа цагийг өнгөрөөхөд амаргүй байна. Зочдын хөл тасрахгүй.
 
Эрүүл мэнд: Сайн байна. Сэтгэл санаагаа тайван байлгах нь эрүүл байхын үндэс. Амьдралын зөв хэв маягийг баримтал.


ЗАГАС - АЖИЛДАА АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ


Ерөнхий хандлага: Сэтгэл санаа тогтворгүй байх cap. Та дэмий гуньж суухаар өөрийгөө тэс өөр өнцгөөс, шинэлэгээр харахыг хичээ. Энэ сард загасныхны үг, үйл хоёр зөрөх хандлага байгаа тул бусадтай зөрчилдөж болзошгүй. Ажилдаа илүү их анхаарах шаардлагатай.
 
Ажил мэргэжил:
 Орж ирэх мэдээ мэдээлэл болгоныг нягт шалгаж үзэхийг зөвлөе. Сайн муу зүйл дотроос таны ажилд саад болох зүйлийг илрүүлж чадна. Ажилд тань тус дэм хэрэг болох тул бусадтай хамжихаас нэрэлхэх хэрэггүй. Зарим загасныхан шинэ албанд орж, шат ахина. Шууд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаарай.
 
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Тиймээс мөнгөний асуудалд хянуур ханд. Зөвхөн ашигтай гэдэг нь нотлогдсон төсөлд л хөрөнгө оруулалт хийгээрэй. Өр зээл тавих нь муу үртэй, дараа нь буцаан төлөхөд туйлын хэцүү байх болно. Садан төрөл үнэтэй эд зүйл бэлэглэнэ, эсвэл мөнгө өгнө.
 
Хайр дурлал, гэр бүл: Олон жилийн турш хайж явсан хайртайгаа учирч болзошгүй. Та хичнээн их буурьтай байлаа ч гэнэтийн энэ сэтгэл хөдлөлд догдлохгүй байж чадахгүй. Хэрвээ та хайртаа олчихсон бол харьцаагаа шинэ түвшинд гаргана. Гэр бүлтэй хүмүүс ханьтайгаа сайхан харьцаатай байна.
 
Эрүүл мэнд: Биеэ анхаар. Ханиад томуу тусах магадлалтай байна. Тиймээс биеэ чийрэгжүүлж, дархлаагаа сайжруул.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх