“Хурд” хамтлаг бүсгүйчүүддээ хоёр тоглолтоор бэлэг барина

Б.ЭНЭРЭЛ

Рок поп урлагийн амьд домог "Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хань даа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд " нэртэй гайхалтай хоёр тоглолтоор сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 8-нд "АСА” циркт 15:00 цагаас "Инээмсэглэ бүсгүйчүүд”, CASTLEклубт орой 20:00 цагаас "Хань даа дуулъя” шоу тоглолт болох ажээ. CASTLE клубт болох "Хань даа дуулъя” тоглолт 600 үзэгчдэд зориулан VIP хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Мөн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн 18 дуутай "Нарлаг диваажин” хос цомгийг сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ.

Цомгийг энэ сарын 8-ны өдөр худалдаанд гаргах бөгөөд тоглолтод ирсэн үзэгчдэдээ гарын бэлэг болгон өгөх юм байна. Тоглолтод урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцохоос гадна монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх боломжтой гэнэ.

“Хурд” хамтлаг бүсгүйчүүддээ хоёр тоглолтоор бэлэг барина

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх