АН: Засгийн газрын бүтцийг шинээр зохион байгуулах шаардлагатай

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.02/ хуралдаж,зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй зөвшилцөнө. Шинэ засаг энгийн шаардлагуудаас гадна хамгийн гол нь  бодлогын Засгийн газар байгуулах ёстой. Монгол Улсын тогтвортой хөгжлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Засгийн газрын бүцтийг шинээр зохион байгуулах шаардлагатай гэсэн санар оруулна. Түүнчлэн багш, эмч нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Энэ бол багш нарын цалингийн тухай асуудал биш.  Энэ бол  Монгол Улсын шинэ үеийг бэлтгэхэд суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх вэ гэдэгт асуулга өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд бүрт  олгох мөнгө байна уу байхгүй юу гэдэг асуудал биш. Цөөхөн хүн амтай Монголд хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах  хэрэгтэй” гэлээ.

Мөн шинэ бүтцээр ажиллах, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үндсэн чиг үүргийн яамд нь давхар дээлтэй бусад яамд нь дан байх, 2018 оны төсөв, багш, эмч нарын цалин, хүүхдийн мөнгө зэрэг асуудалд ямар байр суурь баримтлах талаараа ярилцсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаанд нэр дэвшигчийг дэмжих эсэхээ шийдэхээр болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх