АНУ төрийн далбаагаа бөхийлгөж байна

АНУ-ын Лас Вегас хотод хөгжмийн фестиваль болж байх үеэр нэгэн этгээд гал нээж 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан. Хөгжмийн наадам болж байсан задгай талбайн дэргэдэх өндөр барилгын 30 давхараас гэнэт тасралтгүй гал нээж эхэлсэн байна. Хэргийн газар цагдаа нар нэн даруй ирж гал нээсэн этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үеэр тэрээр аль хэдийнэ өөрийгөө хөнөөсөн байжээ.

АНУ төрийн далбаагаа бөхийлгөж байна

 


Хэрэгтэн Стефан Паддок

Дуулиант хэргийн эзнийг Стефан Паддок гэдэг бөгөөд тэрээр 64 настай тэтгэвэртээ гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Түүнийг ямар учраас ийм үйлдэл гаргасан талаар эргэн тойрныхон нь хэлж мэдэхгүй байгаа төдийгүй түүнийг ийм гэмт хэрэг хийсэнд гэр бүлийнхэн нь цочирдож хүлээж авсан байна. Пэддокийн эцэг Бенжамин Хоскинс нь алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан аж. Түүний эцгийг Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцдог байна.

АНУ төрийн далбаагаа бөхийлгөж байна

 


Халдлага болсон талбай

Тус халдлагын дараа "Лалын улс" бүлэглэл түүнийг өөрсдийн бүлгийн гишүүн байсан төдийгүй хэдхэн хоногийн өмнө исламын шашинд орсон гэж мэдэгдсэн ч Холбооны мөрдөх товчооноос уг мэдэгдлийг няцаажээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү эмгэнэлт хэргийн дараа төрийн далбаагаа баасан гаригийн нар жаргах хүртэл хагас бөхийлгөх шийдвэр гаргасан талаар BBC болон CNN агентлагууд мэдээлэв. 

Т.БАТСҮРЭН

www.medee.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх