“Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт болж байна

 “Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт болж байна

Энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын дэмжлэгтэйгээр "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдаж байна.

Тус чуулга уулзалтыг зохион байгуулах Оросын талын ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монголд хүрэлцэн ирээд буй юм. 

Энэ сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт болон "Вернисаж” фото зургийн үзэсгэлэн болов. Уулзалтын хүрээнд: 

"Алтан хальс” Оросын кино өдрүүд аравдугаар сарын 1-нээс 8-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр,

Эдийн засгийн чуулга уулзалт аравдугаар сарын 3, 4-нд "Blue Sky” зочид буудалд,

"Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн аравдугаар сарын 4-нд Спортын төв өргөөнд

"Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд "Мишээл Экспо” төвд тус тус зохион байгуулагдaх юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

www.medee.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх