Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийг хүчингүй болгосноор хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бүрдсэн гэв

 

Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийг хүчингүй болгосноор хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бүрдсэн гэв

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Land cruser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгах үед тухайн машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчил гаргасан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад Ц.Баярцогтийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж, хүргүүлсэн билээ.

Прокурорын дүгнэлтийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа Ц.Отгонбаатар руу салаавч гаргаж,танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хэргийг хэлэлцээд Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүхийн захирамжаар Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосноор прокуророос тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгааг Прокурорын газраас мэдээлж байна.

Б.ЦЭЛМЭГ

www.medee.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх