МХЕГ: Савласан цэвэр уснууд нянгийн бохирдол ихтэй байна

 

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 90 цэвэр усны үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй юм байна. Тэдгээрээс 55.7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилгад, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон нөхцөлд ажилладаг ажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийж, 44.3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж буйг тогтоосон байна.

Ариутгалын системийн хувьд нийт үйлдвэрийн 68.5 хувь нь автомат ажиллагаатай машин ашигладаг, 31.4 хувь нь бор давс, сод зэрэг бодисуудаар цэвэрлэж, савыг дахин хэрэглэдэг байна. Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29 гээд нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийснээс 43 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх