У.ХҮРЭЛСҮХИЙГ 61,8 ХУВИЙН САНАЛААР ТОМИЛОВ

 У.ХҮРЭЛСҮХИЙГ 61,8 ХУВИЙН САНАЛААР ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд нийт 47 гишүүн оролцсон бөгөөд 61,8 хувийн саналаар дэмжив. Хуралдаанд Ардчилсан намын найман гишүүн, Ардын намын 30 гаруй гишүүн оролцсон юм. 

УИХ дахь МАН-ын бүлэг 65 суудалтай. Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүдийн ихэнх нь чуулганд оролцсонгүй. 

Учир нь чуулган хуралдахаас өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хурал дээр Засгийн газрын томилгоонд санал нэгдээгүй тул МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцоогүй гэдэг таамаглал байгаа юм. 

Т.НОМИН

WWW.NEWS.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх