С.Эрдэнийн хүн гэгддэг Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын жинхэнэ дарга боллоо

Ашигт малтмалын газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяаг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүн гэдэг билээ. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бүрдүүлж байдаг С.Эрдэнэ сайдын гэр бүл хамаатан садангуудын бүлэглэлийн нэг төлөөлөл нь Д.Үүрийнтуяа. 2012 онд АН засгийн эрх авсны дараа Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдсон. Харин одоо жинхэлчихэж. Засгийн газрын хоёрдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар "Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар томилох” шийдвэр гаргасан байна.

С.Эрдэнийн хүн гэгддэг Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын жинхэнэ дарга боллоо

 

 

Ашигт малтмалын газарт УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн хүмүүс нөлөөтэй байсныг халж, С.Эрдэнийн хүмүүс илүүрхэж эхэлж байна гэж тус газрынхан ярилцаж байгаа сурагтай.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх