О.БААСАНХҮҮ: БАГШ НАРЫН ТЭТГЭМЖИЙГ ЦАЛИН БОЛГО

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Багш нарын цалинг нэмбэл инфляц бий болгоно. Түүний оронд өөр зохицуулалт хий. Жишээ нь хувийн дунд сургуульд улсаас татаас өгдгийг болъё. Жил болгон хувийн дунд сургуульд 10 тэрбум, цэцэрлэг 26 тэрбумыг улсаас өгдөг. Нийт дүнгээрээ 36 тэрбумыг улсын төсвөөс хувийн дунд сургуульд зарцуулж байна.

Гэтэл цаана нь 40 мянган хүний цалин яригдаж байна.

Багш нарт 36 сарын цалин өгдгийг больчих хэрэгтэй.  Тэтгэмж нэрээр багш нар цалингаас гадна 10 сая төгрөг авдаг. Хэрэв үүнийг нь болиод цалинд нь шингээчихвэл хэмжээ нь нэмэгдэнэ. Цалин нь өндөр болохоор тэтгэвэр нь өндөр тогтоогдоно.  Ажилласныхаа хэрээр цалин авах боломжтой болно.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

WWW.NEWS.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх