Спортод дуртай нийслэлчүүд төв талбайдаа цуглав

Тэнгэрт үүлтэй ч сэтгэлд нартай намрын сэрүүвтэр энэ өдөр нийслэлийн төв талбайд цугласан хөгшин залуу хэн бүхний нүүрэнд инээмсэглэл тодрон, аз жаргал инээд хөөр дүүрэн  байгаа нь харагдана. Биеийн чилээ гаргаж, сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэх шидтэй спорт хэмээх гайхамшигтай зүйл төв талбайд цугласан олныг нэгтгэж чаджээ. 

Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд "UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэхүү өдөрлөг оройн 17 цаг хүрттэл үргэлжлэх бөгөөд иргэдийн дунд дугуй, сагсан болон хөл бөмбөг, шатар, ширээний шагайн наадгай, ширээний теннис, гэр бүлийн буухиа зэрэг тэмцээн, уралдааныг зохион байгуулж байна. Мөн энэ үеэр дүүргийн нэрэмжит танилцуулга хийгдэж, ахмадууд хийн дасгал хийж, АХА тэмцээн зохиож, залуус экстрим үзүүлбэр сонирхуулж, өсвөрын залуу тамирчид хүндүүн өргөлт, сагсан бөмбөгийн  ур чадвараа сонирхууллаа.

Хэдийгээр оролцогчид бага харагдаж байгаа ч ард иргэдийн спортод хандах хандлага сайжирч, жилээс жилд улам бүр өргөжин эрүүл мэндийнхээ төлөө спортлог нийслэлчүүд болох цаг удахгүй бизээ. Тиймдээ ч дэлгүүрийг хөнгөлөлт эдлэх гэж хэдэн зуугаараа цугладаг шиг эрүүл биетэй, эрч хүчтэй, урт наслахын нууц болсон спортыг сонирхож төв талбайдаа уулзацгаадаг цаг ирнэ гэдэг итгэлтэй байна.

 WWW.ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх