Шакира хайрын тухай дуугаар цуурхалд хариу барив

 

 

Шакира хайрын тухай дуугаар цуурхалд хариу барив

 

Дуучин Шакира өөрийн твиттер хуудсандаа шинэ уран бүтээлээ тавьж, "Багагүй завсарлалаа, гэхдээ хайрын тухай дуулах гэж” хэмээн бичсэн байна. Мөн түүний төлөөлөгч "Дуучин Шакира болон түүний нөхөр Испанийн "Барселона” багийн тоглогч Жерар Пике нарын талаар гарч байгаа салсан гэх мэдээлэл үндэслэлгүй, "юу ч өөрчлөгдөөгүй” хэмээн "Hola” сэтгүүлд ярьсан байна. Мөн Шакирагийн төлөөлөгч хэлэхдээ, энэ хов жив нь Пикед муугаар нөлөөлөх гэсэн шалтгаантай байж магадгүй гэсэн байна.

Барууны хэвлэлүүд, дуучин Шакираг нөхрөөсөө салсан, нүүсэн, энэ салалтын шалтгаан нь дуучин гэж бичиж байсан юм.

Нэрт хөлбөмбөгчин, дуучин хоёрын хайрын түүх 2011 оноос эхэлсэн бөгөөд тэдний хүү Милан нь дөрвөн настай бол бага хүү Саша нь хоёр настай аж.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх