Хүчирхийлэлд өртсөн охидод зөвлөгөө өгнө

М.БААСАНДЭЛГЭР

Нийгэм, сэтгэл судлалын  дээд сургуулийн захирал Ч.Базар болон сэтгэл судлалын багш, докторант Б.Батцэцэг нар "Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг – Бидэнд нэг санал байна” сэдэвт мэдээлэл хийлээ.

Тэд нийгмийн хариуцлагын үүднээс охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг нийслэлийн долоон дүүрэг бүр хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхижуулах сургалт хийхийг уриалах зорилготой гэсэн юм.

Захирал Ч.Базар "Өнөөдөр  бид  фейсбүүкийн нүүр зургаа өөрчилж, эсвэл хөшөө босгосноор охидыг хүчирхийлэх асуудал шийдэгдэхгүй. Дор бүрнээ хүн бүр, байгууллага бүр  өөрсдийн чадах зүйлийг хийж, асуудалд  бодитойгоор нөлөөлөх ёстой. Нийслэлийн долоон дүүрэг бүрт гэр бүл хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт зөвлөгөөг  хийх саналыг Баянголд дүүрэгт хүргүүлнэ” гэв.

Нийгэм, сэтгэл судлалын  дээд сургууль нь Баянгол дүүрэгт харьяалагддаг бөгөөд энэхүү ажил нь тус дүүргээс эхлэх юм. ЕБС-ийн нийгмийн ажилтнаас мэдээлэл авч эрсдэлтэй нөхцөлд байгаа охидод ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрсдэлд өртөх магадлалтай, өртсөн охидод сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, тэдний гэр бүлтэй хамтран ажиллах аж зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх