МАХН УИХ-д төлөөлөлгүй болсон гэв

МАХН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Өнөөдөр Дээд шүүхээс О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан билээ. Үг шийдвэр зөвхөн МАХН төдийгүй бусад улс төрийн хучин, нам эвслүүдэд ач холбогдолтой шийдвэр гарлаа хэмээн онцолж байлаа. Мөн О.Баасанхүү Дээд шүүхийг доромжилсон, нөлөөлөхийг оролдсон, намынхаа болон сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийгээгүй гэлээ. Тиймээс МАХН-аас О.Баасанхүүг хөөсөн байна. Ингэснээр МАХН Улсын их хүралд төлөөлөлгүй болж байгаа юм. Мөн О.Баасанхүүг уучлалт гуйхыг шаардах, хуурамч бичиг баримт ашигласан, тамга тэмдэг хулгайлсан нуусан үндэслэлээр цагдаагын байгууллагад хандах аж.

МАХН-ын II их хурал ирэх сарын 9-10-ны хооронд зохион байгуулагдахаар болсон бөгөөд хуралд анхан шатны байгууллагын 1040 хүн оролцох юм байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх