Өнөөдөр сар бүтэн хиртэнэ


 

Хэрэв та Хойд Америк, Аляска, Хавайн арлуудын баруун хэсэгт амьдардаг бол сэрүүлгээ өглөө эрт дуугарахаар тохируулснаар маргааш тохиох сарны бүтэн хиртэлтийг илүү ойроос тодорхой харах боломжтой. Америкийн үндэсний агаар сансрын захиргаа буюу "NASA" агентлагийн мэдээлснээр, маргааш буу энэ сарын 31-ний орой сарны бүтэн хиртэлт тохиох юм. Энэ нь сарны бусад хоёр ховор үзэгдэлтэй давхцаж байгаа ажээ.

Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайх бөгөөд 20:51 цагт сар бүхэлдээ хиртэх юм байна. Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч, бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох аж. Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах юм байна.

Зүүн Азиас хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутгийн оршин суугчид энэхүү ховор үзэгдлийг бүтнээр нь ажиглах боломжтой ажээ. Бусад газар нутгийн хүмүүс хиртэлтийг бүрэн харах боломжгүй тул NASA өөрийн сайт дээр дүрсийг нь шууд дамжуулах юм байна.

Д.ТУЯА

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх