Баярын онцгой бэлэг – “Аз жаргалын бэлэг” ном

Монгол өв уламжлал, түүх соёл, зан заншлын талаар ном товхимол түлхүү гаргадаг "Цалиг” хэвлэлийн газар энэ удаад "Аз жаргалын бэлэг” нэртэй нэгэн чухал ном гаргалаа.

Аль ч насны хүнд аз жаргал хүсэн бэлэглэж болох энэ ном хувь хүний хөгжил, амжилтад хүрэх арга зам, ардын ёс уламжлалын талаархи шигшмэл мэдээллээс гадна сургамжит түүх, зөвлөгөө, ухаарал хайрлах домог зэрэг гэгээн сайхан мэдээллээр дүүрэн жинхэнэ утгаараа бэлэг бэлгийн дээд болж чаджээ.

"Аз жаргалын бэлэг” ном бүх хуудас нь өнгөтэй, уншуур сайтай, А5 форматын 240 нүүртэй. Ахан дүүс, үр хүүхэд, эрхэм дотны хүмүүн хэнд ч бэлэглэсэн ухаарал хайрлах "Аз жаргалын бэлэг” ном эмэгтэйчүүдийн баяраар охид бүсгүйчүүдийг баярлуулах Таны хамгийн үнэ цэнэтэй бэлэг байх болно.

"Аз жаргалын бэлэг” номыг "Билиг” их дэлгүүрийн номын дэлгүүр, Гранд плазагийн "Мир” номын дэлгүүр, "Аз хур” номын дэлгүүр, Гандангийн "Номуун соёл” номын дэлгүүрээр худалдаалж байна.

Холбогдох утас: 88114576, 77034576

 

Баярын онцгой бэлэг – “Аз жаргалын бэлэг” ном

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх