Мөсний шагайн харвааны УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос "Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-ний  хооронд "Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн төлөөлөл болох 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.

Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. "Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх