Авто угаалгын газарт байсан зургаан машин шатжээ

 

Авто угаалгын газарт байсан зургаан машин шатжээ

 

Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 28-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ.

Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Тодруулбал иргэн Э-ийн "Истана" загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн "Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн "СМ-7”, иргэн М-ийн "Тоёото Кролла” автомашин шатжээ.

Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсоноор галын түргэн шуурхай унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж.

Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байсан гэх мэдээлэл байна. Улмаар өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан бололтой.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх