Хорт хавдрыг бүрэн эмчлэх ионын шинэ аргыг Японд хэрэглэж байна

Б.Энэрэл

 

Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн судалгаагаар хорт хавдраас сэргийлэх оновчтой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дэлхий даяар 19.6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх магадлалтай гэжээ.

Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар манай улсад 5777 хүн хорт хавдраар өвдөж 3999 хүн нас барсан гэсэн дүн гарчээ. Манай орны хувьд элэгний вирусын хавдарын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байгаа. Энэ нь дэлхийн дундажаас найм дахин өндөр. 2013-2016 онд хийсэн элэгний B,C вирусын тархалтын судалгаагаар 11,1 буюу нийт хүн амын дөрвөн зуун мянга орчим хүн элэгний вирусын халдвартай гарсан. Эдгээр хүмүүсийн 80 орчим хувь нь элэгний хавдар эсвэл элэгний хатууралд хүрэх өндөр магадлалтай. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн "Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж эмчилгээнд хамруулснаар хавдрыг 50 орчим хувиар бууруулах боломжтой болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Элэгний вирус нь хүндэрсэнээр элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг. Ингэснээр элэг солиулах мэс заслаас өөр аргагүйд хүрдэг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа монголд 85 сая төгрөгөөр хийгддэг. Бусад оронд 200 саяаар хийдэг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар хавдрыг эрт оншлох бөгөөд хөнгөн буюу нэг, хоёрдугаар шатандаа байгаа хавдар хурдан эмчлэгддэг. Монголд Элэгний лабораторид вирусын эмчилгээ хийлгэж байгаа 160 хүн байгаа.

Элэгний их эмч Д.Бэхболд "Хорт хавдрыг бүрэн эмчлэх шинэ арга Япон улс гарган авсан. Энэ нь эцсийн буюу3-4 дүгээр шатандаа орсон хүмүүсийг хүнд ионоор эмчлэх арга юм. Бусад эмчилгээний аргуудтай адилгүй биеийн бусад эрхтэнг огт гэмтээхгүйгээр хавдрыг жижигрүүлдэг. Одоогоор хоёр монгол хүнийг амжилттай эмчлээд байгаа” гэж ярилаа.

Хорт хавдрыг бүрэн эмчлэх ионын шинэ аргыг Японд хэрэглэж байна

 ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх