Савхны тавиур

Савхны тавиур

 


Нэг удаагийн хэрэглээний хятад модон савхны ар тал яагаад хавтгай байдгийг мэдэх үү. Хүмүүс дийлэнх нь савхнуудыг салгахгүй гэж арын хэсгийг нь холбож дөрвөлжилж хийдэг гэж боддог. Тиймээс хоолны газарт нэг удаагийн модон савх аваад дундуур нь салгаж орхидог. Гэтэл угтаа бол арын тэр хэсгийг эхлээд хугалж авах ёстой аж. Тэр нь хоолоо идэж байгаад түр завсарлах үед савхаа шууд ширээн дээр биш харин өнөөх хугалж авсан дөрвөлжин модон дээрээ тавих ёстой юм байна. Том зоогийн газруудад савхны гоёмсог тавиур ширээн дээр тавьчихсан байдаг биз дээ. Харин нэг удаагийн савх хэрэглэхээр хямд төсөр газарт бол байдаггүй. Ийм нөхцөлд савхны тавиурыг өөрсдөө гаргаж авах ёстой аж. Аливаа зүйлийг зохион бүтээхдээ олон зүйлийг бодолцож байж хэрэглээнд оруулдгийн ерөө нэг жишээ энэ юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх