“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа

ҮУИТ-ын хамт олон "НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий  Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон.....хэмээн манай их яруу найрагч бичсэн байдаг...

 

"НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт  2018 оны 2 дугаар сарын 9-ны 19.00цагаас нээлтээ хийх бөгөөд 10,11-нд 18.00 цагаас шинэ уран бүтээлээ түмэн олондоо өргөн барина.

Тоглолтын бүтээгчид:

Ерөнхий найруулагч МУУГЗ ,ТШ С.Сүхбаатар

Хөгжмийн зохиолч МУСТА Д.Ариунболд, МУСТА М.Бирваа, МУСТА Ц.Буян-Орших,                                          ТШ Б.Мөнхболд, МУСТА Д.Түвшинсайхан, МУСТА Б.Энхбаяр

Бүжиг дэглээч МУУГЗ,ТШ С.Сүхбаатар, МУУГЗ Д.Баярбаатар, МУСТА А.Батхүү, МУСТА Ц.Энхтүвшин, МУСТА Н.Цогт-Эрдэнэ

Удирдаач МУСТА Р.Ганбат

Хормейстр МУСТА Ц.Буян-Орших

Дууны багш МУСТА Б.Бямбачулуун

Тайзны зураач МУСТА  Д.Ганболд

Хувцасны зураач, дизайнер  МУСТА Ч.Урантуяа

Концертмейстр МУУГЗ Д.Нарангэрэл, МУСТА Ц.Оюунчимэг

Бүжгийн дасгалжуулагч багш МУГЖ А.Даваахүү

Тайзны хөдөлгөөний багш МУГЖ Ш.Одонтуяа, МУСТА Т.Энхболд

Оёдлын мастер Э.Золжаргал

Туслах найруулагч МУСТА Х.Хашхүү

Тоглолтын бүрэлдэхүүн

  • ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал
  • ҮУИТ-ын Зууны манлай бүжиг дэглээч, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
  • ҮУИТ-ын Зууны манлай уртын дууч, ХБ, АЖ, ТШ  Н.Норовбанзадын нэрэмжит Дуучид..
  • Тайз, гэрэл, үйлчилгээний албаны хамт олон...

Продюссер  ҮУИТ-ын захирал МУУГЗ Г.Цоггэрэл

ҮУИТ-ын уран сайхны удирдагч МУУГЗ,

СУИС-ийн хүндэт профессор А.Цэдэн-Иш

Эх сурвалж: ZINDAA.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх