Ирээдүйд тавтай морил. Энэ бол iPhone X

Ирээдүй рүү таныг хөтлөх iPhone X утсыг Мобиком Корпораци өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаалж эхэллээ. Уран хийц, чамин загвараар бүтээсэн 5,8 инчийн супер Retina дэлгэцтэй iPhone X таны алгыг чимж, нүдийг хужирлах болно.

iPhone X уламжлалт HOME товчноосоо ангижирч, урд нүүрээ бүхэлд нь дэлгэцээр бүржээ. Одоо та алганд багтах утаснаасаа дуу дүрсний гүн ялгарлыг мэдрээрэй.

Мөн хамгийн дэвшилтэт TrueDepth камер нь Face ID функцээрээ таны нүүрнээс 30,000 цэгийг тодорхойлон хадгалж, дахин давтагдашгүй нууцлалыг хангана. Та утас руугаа зэрвэсхэн харахад л утасныхаа түгжээг тайлж, App Store-оос худалдан авалт хийх боломжтой болсон байна.

TrueDepth камер нь мөн нүүрний 50 гаруй булчингийн хөдөлгөөнийг танин шинжилж, хөдөлгөөнийг нь 12 өөр аниможид хөрвүүлнэ. Та сэтгэлийнхээ илэрхийллийг хөөрхөн бяцхан хулсны баавгай, өхөөрдөм алиа робот болгон хөгжилдөөрэй.

Бид үнэнч хэрэглэгчдэдээ зориулан iPhone X утсыг зээлээр авах хамгийн таатай боломжийг олгож байна.

Ирээдүйд тавтай морил. Энэ бол iPhone X.

 

Ирээдүйд тавтай морил. Энэ бол iPhone X

 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх