Дэлхийн хамгийн үнэтэй уран зураг

 Дэлхийн хамгийн үнэтэй уран зураг

Урлагийн бүтээлийн худалдаа үзэсгэлэнгийн томоохон байгууллага болох "Artnet” 2015 онд дэлхий даяар ямар зураачийн бүтээл хамгийн их худалдаалагдаж ашиг олсон талаарх мэдээллийг гаргаж, олон нийтэд танилцуулжээ. Өнгөрсөн жилийн тухайд хамгийн олон бүтээл нь худалдаалагдсан зураачдын жагсаалтыг алдарт Пабло Пикассо тэргүүлсэн байна. 2015 онд түүний 2800 гаруй бүтээл зах зээлд гарч, нийтдээ 652,9 сая долларын үнэ хүрчээ. Тэгэхдээ энэ мөнгөний бараг 180 сая доллар нь зөвхөн нэг зургийн үнэ юм. 2015 оны тавдугаар сард Christie’s-ийн дуудлага худалдаан дээр Пабло Пикассогийн "Алжир эмэгтэй” зураг ийм үнэ хүрч зарагдсан юм. Пикассог 20 дугаар зууны эхэн үеийн зураачид гэдэг ангилалд оруулсан байна. Пабло Пикассогийн араас хоёрт 177 бүтээлээсээ 251,6сая доллар олсон Испанийн зураач Альберто Джакометти бичигджээ.

"Импрессионист,постимпрессионист” зураачдаас хамгийн үнэтэй зураачаар Клод Монетодорсон байна. Түүний 33 бүтээл 338,6 сая долларын үнэ хүрчээ.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх