УИХ-ын гишүүн Б.Наранхүү Үндсэн хуулийн цэц дээр “ялав”

С.САРУУЛ

Хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах тухай асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Хуулчид  Үндсэн Хуульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан ч Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж үзжээ. Мөн УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасны дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас  УИХ-ын  гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзэн Цэцэп хандсан  юм.

Харин Үндсэн хуулийн цэц тус асуудалд ”Маргаан үүсгэхгүй” гэсэн шийдвэрийг хоёрдугаар сарын 1-нд гаргасан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд оролцуулахтай холбоотой асуудал дээр дурдсан хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын бүрэн эрхэд хамаарах ба Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх