"Сэтгэлийн 1000 донор-3" аянд Х.Цагаанбаатар, П.Орхон, О.Насанбурмаа нар оролцоно

 "Сэтгэлийн 1000 донор-3" аянд Х.Цагаанбаатар, П.Орхон, О.Насанбурмаа нар оролцоно

"СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” Төрийн бус байгууллага нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран "СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-3” аянг Эрүүл Мэнд Спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэгдэх өдөр” болгон зарласантай холбогдуулан энэ оны 2 дугаар сарын турш зохион байгуулах гэж байна. Тус аян нь сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой бөгөөд хамтран ажиллах иргэд, албан байгууллагын тоо жил бүр нэмэгдсээр байна. Тухайлбал МУГТ, Хөдөлмөрийн Баатар Олимпийн их наадмийн хүрэл медальт, Жудо бөхийн анхны Дэлхийн Аварга Хашбаатар Цагаанбаатар, Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Иван Яриган алтан гранпри тэмцээний 3 удаагийн Аварга, МУГТ Пүрэвдоржийн Орхон, Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, МУГТ Очирбатын Насанбурмаа, Үндэсний статистикийн хороо, "Аваргууд” Монголын чөлөөт бөхийн үндэсний академи, "Хосбаатар” сан, "Амжилтын төлөө хамтдаа” ТББ, "ХАНУ” ХХК зэрэг олон иргэн, байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэхүү аян нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор нийт 1350 орчим иргэд цусаа хандивласан бол доноруудын цус өгөлтийн тоо 25 602 болсон статистик тоо баримт байна. статистик тоо баримт байна. Та бүхнийг "СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-3” аянд идэвхитэй оролцож, бусдын амьдралыг аврах аврал нь болохыг аяныг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Хамтран ажиллах байгууллага хувь хүмүүс бүрт бидний үйл ажиллагаа үргэлж нээлттэй байх болно. 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

"Сэтгэлийн мянган үйлс” НҮТББ

http://www.zaluu.com

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх