“ЭРҮҮЛЭЭР ТУРЦГААЯ” уралдааны азтан тодорч, 500 мянган төгрөгөөр шагнуулав

МОНФА ТРЕЙД  ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГААС  ДИАБЕТАЗОЛ ХООЛ, хэрэглэн өлсөж, ядрахгүйгээр жингээ хасах "ЭРҮҮЛЭЭР ТУРЦГААЯ” бооцоот уралдааныг нэг сарын хугацаанд зарлаж, өнөөдөр азтануудаа тодруулж, шагнал гардууллаа.

Энэ уралдаанд Mонфа эмийн сангийн салбаруудаас 3 ширхэгээс дээш Диабетазол хоолыг худалдан авсан хүмүүс биеийн өөхний хувь, жин, биеийн индекс, ккал, биеийн галбир үзүүлэлтүүдээ хэмжүүлэн тухайн эмийн сандаа хяналтын карт нээлгэн оролцож, сарын хугацаанд хамгийн дээд тал нь 6 кг эрүүлээр турсан 4 азтан тодорлоо. Тэргүүн байранд орж 500 мянган төгрөгний эзэн болсон Мичидмаа оюутан бөгөөд тэрээр хэлэхдээ Би Монфа компанийн эмийн санд очиж биеийн өөхний хувь, биеийн индекс зэрэг  үзүүлэлтүүдийг үнэгүй тодорхойлуулаад  Диабетазол шингэн коктейл хоол ууж эрүүлээр илүүдэл жингээ хасах уралдаанд оролцсон. Өдөрт 2 халбагаар халуун усанд эсвэл сахаргүй тарганд хутгаад  өглөө  ба оройн хоолны оронд ууж хэрэглэсэн. Сарын хугацаанд  биеийн илүүдэл жингээсээ 6 кг хасаж чадсан, мөн  биеийн өөхнийн хувиа 28 хоногийн хугацаанд хасаж, зүрх судасны өвчин, сахарын шижин, судас хатуурах өвчнөөс эрүүл мэндээ хамгаалж чадсан. Нэг удаа  уухад 23 төрлийн витамин авдаг. Эслэг, уургаар баялаг тул гэдэс сайн цэвэрлэдэг.  Удаан шимэгддэг нүүрс ус агуулсан тул өдрийн турш ядрахгүй эрч хүчтэй байсан, эслэг ба хром гэдэг эрдэс нэмэлтээр агуулсан тул цатгалан мэдрэмж төрүүлдэг. Генийн өөрчлөлттэй найрлага байхгүй. Бага калоритай, их шим  тэжээл агуулсан Диабетазол хоол хэрэглэн өлсөж ядрахгүйгээр дархлаагаа сайжруулан илүүдэл жингээ хасаж чадсандаа маш их баяртай байна.

Монфа Трейд ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд илүүдэл жинтэй, чихрийн шижингийн урьдал үе болон чихрийн шижин гэж оношлогдсон хүмүүст зориулсан Диабетазол шингэн коктейль хоолыг хамгийн сүүлийн үеийн  GMP буюу Current GMP шаардлагыг хангасан Зүүн өмнөд Азийн тэргүүлэгч эмийн үйлдвэр болох Калбе фармаас шууд импортолон оруулж ирж байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх