Турах шилдэг арга:12 цагаас өмнө хүссэнээ, бүр бүтэн торт ч идэж болно

Турах шилдэг арга:12 цагаас өмнө хүссэнээ, бүр бүтэн торт ч идэж болноКатерина Мириманова хэмээх энэ гайхалтай бүсгүй нэг жилийн дотор өөрөөсөө бүтэн нэг хүнийг гаргаж чадсан. Тодруулбал, 120 кг жингээ 60 кг болтол нь бууруулж чадсан юм. Тэрээр зөвхөн өөрөө турж, сайхан болоод зогсохгүй олон бүсгүйчүүдэд урам, зориг төрүүлж, хүссэн жиндээ хүрэхэд нь тусалж байна. Тэрээр өөрийн амьдрал, туршлагаа бичсэн "Минус-60” хэмээх ном нь хэдийнэ бестселлэр болсон билээ. Манайд ч гэсэн түүний номыг орчуулан худалдаалж байгаа. Энэ эмэгтэй номондоо зөвхөн турах талаар бичээгүй. Өөрийгөө ялан дийлэх, тарган бүдүүн үедээ ямар байсан, турсны дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн гээд бүхий л зүйлсийг оруулсан байдаг юм.

Нэг жилийн туршид эрүүлээр бүтэн 60 кг турж чадсан түүний энэхүү "Минус-60” хэмээх системийн талаар товчхон тайлбарлаж өгье.

Хүссэнээ ид, гэхдээ цагт хуваа

Түүний зарчим ердөө л энэ. Хүссэнээ ид. Гэхдээ цагт хуваа. Өдөрт 3 удаа махан хоол идэхийг тэр зөвлөж байна. Мөн энэхүү системийн үед кофе, цай, тэр ч байтугай алкохоль хэрэглэсэн ч болно гэнэ шүү. Харин ингэхдээ элсэн чихэрийг бор сахараар сольж, алкохоль хэрэглэмээр бол улаан хуурай дарс уухыг зөвлөж байгаа гэнэ. Мөн өглөөний цайг хэрхэвч алгасаж болохгүй.

Одоо хамгийн чухал дүрэм. Өдрийн 12:00 цаг хүртэл хүссэнээ ид. Бүр чадвал бүтэн торт ч хамаагүй. Ганцхан зүйлийг л хориглоно. Тэр бол сүүтэй шоколад. Идмээр байгаа бүх зүйлээ 12 цагаас өмнө л амжуулаад идчих. Харин 12 цагаас хойш зарим хүнсийг хориглоно. Үүнд та бүхэн ихэвчлэн сайтар мэддэг цагаан будаа, гоймон, төмс, чихэр гэх мэт таргалуулдаг хүнснүүд орно. Гэхдээ хоолоо хорь гэсэн үг биш шүү. Цагаан будааг бороор солиод үхэр, тахиа, загас гээд хүссэнээ л ид. 12-18 цагийн хооронд эрүүл зөв хооллохыг хичээгээрэй. Харин оройны хоолыг 18 цагаас хойш оройтуулах хэрэггүй. Бүр өлсөөд байвал 20 цагийн үед хөнгөн ногооны зууш хийж идэж болно. "Минус -60” системийн дүрэм нь ердөө л ийм. Бас энэ дэглэмд усыг литр литрээр нь уухыг зөвлөдөггүй. Гэхдээ өдөрт уух ёстой норм усаа уухыг зөвлөдөг.

Мөн системийн хооллолтын салшгүй  нэг хэсэг нь дасгал гэнэ. Үүнд юу ч байж болно. Өдөр тутмын хөнгөн алхалт, усан бассейн, фитнесс клуб, эсвэл гэртээ амархан дасгалуудыг өдөрт 30 минут хийхэд хангалттай.

Бие махбодио хооллохгүйгээр хэтэрхий хатуу дэглэм барих нь жингээ хасах биш улам дарамт үүсгэдгийг Катерина сануулдаг. Хүн өөрийгөө өлсгөж шийтгэж хэзээ ч болохгүй. Үүнээс өөрөөр арга зам маш олон байгаа гэдгийг тэрээр номондоо тусгасан байдаг.

Эх сурвалж: www.Pravilnoe-Pokhudenie.ru

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх