Дээд лигт “тулалдаж” буй багууд

А.ЦЭРЭНДОРЖ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос 19 дэх удаагаа зохион байгуулж буй дээд лиг нээлтээ хийлээ.  Дээд лигт одоогоор "Хасын Хүлэгүүд”,”Этүгэн Ирвэсүүд”,”Танан Гарьд”,”Төв Ургац”,”Хан-Уул Хангарьд”,”ШУТИС Шаркууд” гэсэн зургаан хүчирхэг баг өрсөлдөж  байна. Багуудын талаар танилцуулъя.

"Хасын Хүлэгүүд”

Тэд 2017-2018 оны "Ниссан” дээд лигийн аварга баг болж байв.  Төвийн тоглогчоор Өрнүүнбилэг  тоглож байгаа юм. Мөн "Этүгэн Ирвэсүүд” багийн тоглогч Б.Эрхэс "Хасын Хүлэгүүд”  багийн А.Бямбадоржтой солигдож Хүлэгүүдтэй нэгджээ.Дээрээс нь Спрайт лигийн тоглогч Батжавхланг эгнээндээ нэгтгэж эхний тоглолтоо Танан Гарьдтай эхлүүлж 87-92 харьцаатай хожигдлоо. Ийнхүү "Хасын Хүлэгүүд” аваргаа хамгаалах их аянд мордлоо.

"Танан Гарьд”

2012-2013 оны Үндэсний супер лигийн аварга баг "Танан Гарьд” лигийн тэмцээнд оролцож байна. Тэд энэ улиралд бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн нь дасгалжуулагч Ү.Давхарбаярыг Ч.Ижилболд дасгалжуулагчаар солигдсон байлаа.Мөн ОУХМ Азбаяр,Болортулга нар болон лигийн шилдэг залуу тоглогчид болох О.Эрдэнэцогт,М.Тэлмэн,Манжаа,Болдбаатар нарыг эгнээндээ элсүүлсэн байлаа.Дээд лигийн нээлтийн тоглолтод хүчирхэг "Хасын Хүлэгүүд” багийг хожсон юм.Тус хожилд багийн залуу тоглогчид чухал үүргийг гүйцэтгэсэн байна. 2017-2018 оны улирлын Плэйоффд "Этүгэн Ирвэсүүд”-тэй долоон тоглолт гаргасаны эцэст ялагдал хүлээн лигийг өндөрлүүлж байсан "Дархан Гарьд” нэрээ сольж, "Танан Гарьд” болон эргэн ирж даагаа нэхэх гэж байна.

"Этүгэн Ирвэсүүд”

Өнгөрсөн улирлын дэд аварга "Этүгэн Ирвэсүүд” баг энэ удаагийн дээд лигт оролцож байна. Бүрэлдэхүүндээ "Хасын Хүлэгүүд” багийн Бямбадоржыг нэгтгэсэн байлаа. Нээлтийн тоглолтод лигеонор холбон тоглогчийг оролцуулсан юм.Кэйнти гэх тоглогч хувийн ур чадвар,шидэлт сайтай тоглогч гэдгээ батлан харуулсан билээ.Тэд нээлтийн тоглолтод "Төв ургац” багтай тоглож 77:70 харьцаатай ялагдал хүлээлээ.Өмнөх улиралд өөрсдийгөө батлан харуулсан залуу Ирвэсүүд амжилтаа ахиулах том үүргийн эзэд боллоо.

"Төв Ургац”

Лигийн хүчирхэг багуудын нэг бол "Төв Ургац” билээ. 2016-2017 оны Үндэсний лигийн хүрэл медалын эзэд "Төв ургац” баг бүрэлдэхүүндээ нэлээн өөрчлөлт хийжээ.Лигийн туршилагатай тоглогчид болох Эрдэнэдалай,Доржсүрэн,Баярбат, Дорждамба нараар ахлуулсан "Төв Ургац” баг "Этүгэн Ирвэсүүд”ийг хожиж улирлын эхний хожлоо авсан байна.

"Хан-Уул Хангарьд”

2017-2018 оны Ниссан дээд лигт хүч түрэн орж ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж байсан "Хан-Уул Хангарьд”  баг дээд лигт оролцож байна. ОУХМ Ш.Сэдбазар тэргүүтэй тус багийг Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Пак Сун Гин энэ  удаа дасгалжуулж буй юм.

"ШУТИС-АКУЛУУД”

Г.Амаржаргал дасгалжуулагчийн удирдлага дор өнгөрсөн улиралд Плэйофф хүртэл хүчтэй өрсөлдөж байсан ШУТИС-АКУЛУУД баг энэ удаагийн дээд лигт амжилтаа ахиулахаар оролцож байна.Сагсан бөмбөг сонирхогчдын дунд орох эсэх нь тодорхойгүй байсан Шаркууд оролцохоор болжээ.

Ийнхүү одоогийн байдлаар зургаан баг дээд лигт оролцохоор болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх