Гэрлэн дохио зөрчсөн жолоочийг "Би дахиж хууль зөрчихгүй" хэмээн олны өмнө 100 удаа хэлүүлжээ

 

 

БНХАУ-ын Бээжин хотын Жангши дүүргийн авто замын цагдаагийн газар нь тус дүүрэгт гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлэх зэргээр замын хөдөлгөөний хууль журмыг зөрчиж байгаа жолооч нарт авах шинэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ажээ.

   Өнгөрсөн 7-р сараас хэрэгжүүлж эхэлсэн журмын дагуу хэрвээ тухайн жолооч гэрлэн дохио зөрчсөн бол яг тэр зам дээр нь аваачиж, "Би дахиж гэрлэн дохио зөрчихгүй" гэж бичсэн пайз бариулж, чанга яригчаар "Би дахиж гэрлэн дохио зөрчихгүй" гэж 100 удаа хэлүүлдэг байна.

    Мөн жолоочийн нүүрийг олон нийтэд ил харуулж зураг авах, видео бичлэг хийхийг зөвшөөрдөг нь жолоочийн хувьд үнэхээр том шийтгэл болдог ажээ.

    Бээжин хотын Жангши дүүргийн авто замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан жолоочдын дундаас түүврийн аргаар дурын жолоочийг сонгодог бөгөөд энэхүү аргыг үр дүнтэй, бас бусад жолооч нарт сайнаар нөлөөлж байна хэмээн үзсэн байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх