Үндсэн хуулийн цэц өргөдөл, гомдлыг авч хэлэлцэхгүй байна гэв

М.БААСАНДЭЛГЭР

Хуульч О.Алтангэрэл, Д.Миеэгомбо, Б.Жавхлант, Р.Мөнхзул нарын хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ.

О.Алтангэрэл нь Хүрэлсүхийн Засгийн газрын 2017 оны 58 дугаар тогтоол нь Үндсэн хуульд нийцээгүй тухай, Р.Мөнхзул нь Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрх нь дууссан байхад үргэлжлүүлэн албаа хаасаар байгаа асуудал, Жавхлант нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хууль тогтоолгох тухай, Д.Миеэгомбо нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар тус тус Үндсэн хуулийн цэцэд хандаж, гомдол гаргажээ. Гэтэл Б.Наранхүү гишүүнтэй холбоотой гомдлыг цэц өнгөрөгч баасан гарагт хэлэлцээд маргаан үүсгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Энэ тухайд хуульч Д.Миеэгомбо, "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан уг маргааныг хянан хэлэлцсэн. Энэхүү хуралдаан болохоос өмнө Н.Жанцанг сольж өгнө үү гэсэн хүсэлтээ цэцийн даргад гаргасан боловч түүнийг солиогүй. Учир нь цэцийн гишүүн Н.Жанцаны бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны таван сард дууссан. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй  худалдааны харилцаанд орсон байж болзошгүй гэж үзсэн. Гэвч энэ хүнийг солиогүйгээр барахгүй Н.Жанцан гишүүн биднийг утсаар дарамталсан. Иймд бид дараагийн шатанд асуудлыг тавих болно. Түүнчлэн иргэн хүн цэцэд гомдол гаргахад хэн гэдэг гишүүн дээр хуваарилагдсан болохыг хэлдэг байсан. Одоо дотоод журамдаа өөрчлөлт оруулсан гэх шалтгаанаар иргэний гомдол аль гишүүн дээр очсныг хэлэхээ больсон. Цэц өнөөдөр улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон байна” гэв.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцээс тэдний өргөдөл гомдлыг огт авч хэлэлцэхгүй. Мөн Үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэх нь дотоод процесс болон нууцалж, бүр сүүлдээ гаргасан өргөдөл, гомдол ямар гишүүн дээр хувиарлагдсаныг нууцалдаг болсон гэлээ. Одоо бэлэн байгаа Үндсэн хуулиар заагдсан хууль ёсны институтыг ашиглан, МУ-ын цэцэд хандах замаар, нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэхээр зорьж байна. Хуульчдын зүгээс Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татуулах асуудлаар  эцсээ хүртэл явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар "Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн.  УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй.  Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас ҮХЦ хянаж авч үзэх боломжтой” гэв. Хуульчдын зүгээс Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татуулах асуудлаар  тууштай ажиллана гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх