"ПЁНЧАН-2018" - ОЛИМПИЙН БАМБАРЫН БУУХИА

Эртний Грекийн домогт өгүүлснээр Прометей галын бурхан нь Зевс бурхнаас гал хулгайлан хүмүүст хүртээж, амьдрал бэлэглэсэн аж. Үүнийг баяр болгон тэмдэглэсэн нь эртний Олимпийн наадам дахь галт бамбар юм. Өдгөө энэхүү гал нь Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асаж байдаг байна. Чухам энэ газраас олимпийн бамбарын буухиа эхэлж олимпийн наадам зохион байгуулах газарт хүрдэг аж.

"Пёнчан - 2018” Өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд ердөө 4 хоногийн хугацаа үлдэж, Олимпийн бамбар Пёнчан хотыг зорин буухиалсаар байна.

ус олимпийн бамбар нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Олимп уулнаас Инчон хотын нисэх онгоцны буудалд буусан билээ. Бамбарын буухианд нийт 7500 гаруй хүмүүс оролцож байгаа бөгөөд БНСУ-ын ихэнх хотоор 101 хоногийн турш 2018 км замыг туулан Пёнчан хотноо хүрэх аж. Харин өнөөдөр БНСУ-ын Самчог хотноо буухиалж байна. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх