Тэгж их тэмцмээр байгаа бол өөрөө “нүцгэлүүлээд” гар, Х.Бат-Ялалт аа?


Т.САЙХАН

МАН-ын байрны үүдэнд /01.29/  нүцгэн эмэгтэйчүүд жагслаа.   Хувцасгүй байтугай  зузаан курткатай даруулж байгаа дөрвөн есийн хүйтэнд эмэгтэй хүн нүцгэлээд жагсана гэхээр хэний санаанд орох билээ. Гэсэн таван эмэгтэй энэ хүйтэнд нимгэн шорт, майк өмсөөд жагсав.  Тэд "Би үхэхээс айхгүй. Би өөрийгөө шатааж чадна. Бид төрд ямар гай болсон юм бэ, Үр хүүхдүүд минь идэх хоолгүй боллоо.Шударга нийгмийн төлөө бид тэмцэж байна” хэмээн хашгирцгааж байв.  Энэхүү эмэгтэйчүүд нь худалдаа эрхлэгч нар гэв.  Гэхдээ  энэхүү жагсаалын ард   "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн  Х.Бат-Ялалт бий.  Энэхүү нүцгэн жагсаал нь түүний зохион байгуулсан анхны  жагсаал биш билээ.  "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Сүхбаатарын талбайд хагас нүцгэлсэн эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн.  Түүний  дараа дөрөвдүгээр сард мөн Оффшорын эсрэг жагсаалыг нүцгэн эмэгтэйчүүд зохион байгуулав.  Ингэж эмэгтэйчүүдээ нүцгэлээд байгаагийн учир юу вэ. Х.Бат-Ялалт аа.  Ядаж идэр есийн хүйтэнд нүцгэн хөөж гаргачихаад ард өөрөө үлдэж байгаагийн учир юу байв.  Тэгж их тэмцмээр байгаа бол өөр нүцгэлээд гар, Х.Бат-Ялалт аа.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх