Г.Лувсансамбуу: Манайх Монголын автомашины салбарыг тэргүүлнэ

Г.Лувсансамбуу: Манайх  Монголын автомашины салбарыг тэргүүлнэ

 

 

-Toyota prius маркийн автомашин монголчуудын дунд түгээмэл болжээ. Энэ машины талаар сайн, муу зүйл их ярьдаг. Засвар үйлчилгээний тал дээр бид хэрхэн хөгжиж байна вэ?

-Prius машины ашиг тустай талыг сурталчилах гэж манай компани багагүй зүйл хийсэн. Ер нь Prius маш сайн тэрэг. Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэйг хүн бүр мэднэ. Гэхдээ хэдхэн жилийн өмнө сэлбэг нь үнэтэй, олдоц муутай гэсэн асуудал байсан.  Харин одоо тэр асуудал бүрэн шийдэгдсэн. 2015 онд манай компани 2000 гаруй машин борлуулахдаа батерей, мотор болон кропонд нь жилийн баталгаа өгч байсан.

Энэ нь Prius авто­машины үнэлэмж өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байлаа. Жилээс жилд энэ автомашины борлуулалт өсч дэлхийд хамгийн их үйлдвэрлэгдэж бор­луулагдсан машин бо­лоод байна. Өнгөрсөн жилийн хувьд шинэ заг­варын Prius буюу IV үеийн приус борлуулалтаараа тэргүүлсэн байна. Засвар үйлчилгээний тал дээр ч манай инженерүүдэд ча­дахгүй мэдэхгүй зүйл байхгүй, туршлага хуримтлуулсан. Манайд мэргэжлийн инже­нерүүд, засварчид ажиллаж байна. Тэдний мэдлэг, ур чадвар дээгүүр төв­шинд байгаа. Цаа­шид оношлогоо бо­лон засварын талд хүмүү­сийнхээ ур чад­варыг хөг­жүү­лэ­хэд анхаарч ажиллаж байна.

Монголын нөхцөлд prius-ийг тохирох тохирохгүй талаар их ярьж байлаа.  Гэхдээ сайн тохирч байгааг хэрэглээ, эрэлт нийлүүлэлт  харуулж байна?

-Toyota-гийн маши­нууд монголд үнэхээр шалгарсан байдаг. Эдэлгээ даана, эвдэрэл багатай, бат бөх байдал, тохь тух, аюулгүй байдал зэргээр дэл­хийд тэргүүлдэг. Таны хэлдэг зөв. Prius автомашин Монголын нөхцөлд хамгийн сайн тохирдог. Prius өвөл машин асалт муутай гэж ярьдаг байсан. Гэтэл асалтаар хамгийн сайн автомашин юм. Мөн 1500сс мотортой авто­машинуудаас  илүү хурд, хүчтэй, засмал замыг туулах чадвар сайтай бай­даг. Сүүлийн үед хүмүүс Prius 20 авах уу, 30 авах уу гэж их асууж байна. Гэхдээ эдэлж хэрэглэж байгаа хү­нээсээ л шалт­­­гаалдаг. Хавар, намартаа үйлчилгээгээ хугацаанд нь хийлгээд явбал машины эдэлгээ уртасна.

Г.Лувсансамбуу: Манайх  Монголын автомашины салбарыг тэргүүлнэ

 


Монголд унаж байгаа pruis автомашины түгээмэл гэм­тэл, мөн хүмүүсийн машин­тайгаа харьцах түгээмэл алдаа юу вэ?

-Pruis-ийн насжилттай холбоотойгоор сүүлийн үед таван бул, цап, рулийн аппарат, амортизатор, батерей нь эвдрэх болсон. Ихэнхдээ Prius автомашин эзэм­шигч нар маань зориу­лалтын бус шалавч тавь­снаар өндөр хаазтай явах түүнчлэн холимогийн хаалт бохирдолтой явснаас, хэт хүнд ачаа ачихад моторт хэт ачаалал өгдөг. Үүнээс болж цахилгаан моторын хөр­гүүрийн помп шатах тохиолдол их гарч байна. Мөн зун ус туулах, ус руу орс­ноор автомашины компью­тер норж шатах, мотор руу ус залгиж цохьдог. Бас Prius-ээр машин чирч явах нь батерей бо­лон кропоо эвдэхэд хүр­гэдэг алдаа юм. 30 Prius-ийн антифрийз бага явснаас шатахуун мо­торны хөргүүрийн помп шатах аюултайг үйлч­­лүүлэгчид маань анхаа­рах хэрэгтэй.  Мөн хэрэг­лэгчиддээ сануу­лахад хөргөлтийн шин­гэнийг нэмэхдээ ан­дуурч кропны тос хийдэг. Энэ тохиолдолд хөргөлтийн шингэн ээдэж, бөглөрч үүргээ биелүүлж чадах­гүйд хүрдэг. Prius-ийн кропонд энгийн тэрэг шиг хүнд хөнгөн араа гэж байхгүй. Эргэлтийнхээ хур­даар хурдаа зохи­цуул­даг уч­раас хэт хүчлэх нь мотор кропонд ачаалал их үүсгэдэг. Мөн рулийн аппарат шахаж засах нь руль хатуурах, буцаж харихгүй байх эрсд­элийг дагуулдаг. Мөн үйлч­лүүлэгчид маань дугуйгаа сонгохдоо хээний зузаанд голчлон анхаарах биш үйлдвэрлэсэн оныг харж авах хэрэгтэй. Манай орны нөхцөлд манай хэрэг­лэгчид өндөрлөгөө хийлгэх шаардлагатай болдог. Ингэхдээ янз бү­рээр л өндөрлөж байна. Тухайлбал, өндөр­лө­гөөний пүрш буюу Хятадад үйлдвэрлэсэн пүрш нь автомашины явдлыг хатуу болгож дуу ордог сул талтай. Мөн амортизаторын тавгийг давхарлаж гагнах, буруу харуулж тавих, гогцоо нэмж гагнах нь хэ­рэг­лэгчдэд эрсдэлийг ав­чирч байна. Манайх ОХУ-ын Григорийн үйлд­в­эрийн өндөрлөгөөг санал болгодог. Бид Prius ма­шинд суурилуулж эхлээд таван жил болж байна.

-"Prius сenter”-ийн үйл ажиллагаа улам өргөжиж байна. Анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бэ?

-2014 онд Гандангийн дэнжид "Prius сenter”-ээ байгуулж нээлтээ хийж байлаа. Одоо манайх дөр­вөн салбартайгаар үйл ажил­лагаагаа явуулж байна. Toyota prius автомашиныг 2011 оноос анх импортлож эхэлсэн нь нүдээ олсон, зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангасан оновчтой бизнес байсан. Зөвхөн нэг төрлийн авто­машиныг дагнаж оруулж ирэх, олонх буюу дунд орлоготой хэрэглэгчдийн эрэлтийг хангасан авто­машиныг сонгох хэрэгцээ шаардлага гарсны үр дүнд Toyota prius автомашин сонгогдож байлаа. Энэ нь одоогийн "Prius сenter” байгуулагдах үндэс нь болсон юм. Таван  жилийн хугацаанд 8000 ширхэг prius автомашин оруулж ирсэн байдаг. Монгол Улсад одоо 80 мянга  гаруй pruis автомашин ард түмний хэрэгцээг хангаж байна.  Ард олны хэрэгцээ нь өөрөө "Prius сenter” байгуулагдах зайлшгүй шаардлага болсон юм. Тухайн үед Toyota prius автомашиныг автомашин импортлогч иргэд оруулж ирэх сонирхол их байсан.  Эрэлт, эрсдэл ихтэй байлаа. Эрсдэл гэдэг нь тухайн үед сэлбэг үнэтэй, хайбрид машиныг засах засварын газар ч ховор байсан. Ихэнхдээ хайбрид машины онцлог болох цахилгаан мотор, помп, батерейд асуудал гар­даг. Эдгээрийг оношлох онош­логоо, сэлбэг, засварын хөлс нь маш өндөр үнэтэй байсан.

Хэдэн жилийн хуга­цаанд бизнесээ хөл дээр нь босгож чадав. Одоогийн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Автомашин импорт­лон оруулж ирсэн маань 2008 он. Харин 2011 оноос сэлбэг засварын үйл ажиллагаа явуулж эхэл­сэн. 2014 онд "Prius сenter”  байгуулагдсан гээд бодохоор дөрвөн  жилийн хуга­­цаанд бизнесийн эхний  нүүдлээ хийж чаджээ.

Гэхдээ одоо ч  би биз­несээ хөл дээр нь боссон гэж хэлж чадахгүй. Хэрэглэгчдийн гомдол ирдэггүй болсон цагт л бид зорьсондоо хүрлээ гэж ойлгоно. Нэг газраараа бүх үйл­чилгээгээ хийлгээд га­рах нөхцлийг нь бүр­дүүлж өгөх тал дээр ан­хаарч байна. Одоо манайх Гандан, Драгон, Цайз 16,  32-ын тойрогт 80 гаруй инже­нер, засварчинтай үйл ажил­лагаагаа явуулж байна.

Аливаа бизнес хэрэг­лэгчдийн сэтгэл ханамж дээр тогтдог. Танайх үйл­чил­гээндээ хэрхэн анхаарч байна вэ?

-Бид оношлогоогоо үнэгүй болгосон.  Мөн  сэлбэгийн үнийг буулган, инженер, засварчдын чад­варыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Үйлч­лүүлэгчид маань манай компаниар үйлчлүүлээд сэтгэл ханамжтай гарах нь маш чухал. Сэтгэл ханамж өндөртэй гаргахад үйлчлүүлэгч маань дахин ирж үйлчлүүлэх нь сайхан.   Засварын газрууд мэдээж их байгаа. Үйлчлүүлэгчдэд сонголт нь байна. Гэхдээ баталгаатай, найдвартай гэдгээр нь манайхаар үйлчлүүлэх нь их байдаг. Үйлчлүүлэгчдийн дунд "Танай тэр засварчнаар үйлч­лүүллээ. Маш түргэн шуурхай, зөв боловсон үйл­чилж байна” гэж талархан хэлдэг үйлч­лүү­лэгч олон бий. Бас санал гомдол гаргаж байгаа үйлч­лүүлэгч ч байдаг. Бид тэр болгонд анхаарал хандуулж алдаа дутагдлаа засахын тулд хичээж ажиллаж байна.  Жилд нэг удаа ажилчдынхаа дунд үйлч­лүүлэгчдээ хэрхэн хүлээн авч үйлчилж гаргах талаар харилцааны ёс зүйн сургалт явуулж ирсэн. Мөн МСҮТ-үүдээс оюутан сурагчдыг дадлагажуулж, авч ажиллуулдаг. Залуу үеийг дэмжиж, сургаж, ажиллуулж, урамшуулах нь бидний нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажил­лагаануудын нэг юм.

Олон улсад техник технологийн хөгжил цаг минутаар хэмжигдэж байна.  Инженер, засварын ажилчдаа хэрхэн мэргэ­шүүлж байгаа вэ?

-Техник технологийн хөгжил маш хурдтай яваг­даж байна. Үүнтэй мөр зэрэгцэн алхана гэдэг бидний эрхэм зорилго төдийгүй, үүрэг хариуцлага юм. Манай инженерийн баг үүнд хоцрохгүйн тулд чадах бүхнээ хийж ажиллаж байна. Миний хувьд тэднийхээ ур чадварт сэтгэл хангалуун байдаг. Цаашид манай байгууллага автомашины сал­барт тэргүүлэх бай­гуул­лага болохыг зорьж байна. Бидний хүсэл тэмүүлэл бол үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, цаашлаад түүнээс түрүүлж алхахад оршиж байна. Үйлчлүүлэгчдийн хүссэн эрэлтийг хангахад бус хүсэх эрэлтийг бий болгоход бидний зорилго оршиж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх