Удаан хүлээлгэсэн “Хулангийн үдэш” болно

 

Удаан хүлээлгэсэн “Хулангийн үдэш” болно

 

"Хулангийн үдэш болохоор болжээ. Заавал үзнэ” гэсэн олон хүний яриаг сонслоо. Арга ч үгүй юм даа. Монголын нийгэмд, монгол яруу найрагт нэгэн шинэ соёлыг бий болгож, нэгэн үдшийн турш яруу тансаг, зөөлөн уярал, гүн хүндэтгэл, хайр бахдлыг мэдэрдэг том боломжийг олгодог болоод тэр.

Арван зургаахан насандаа "Чөлөөтэй омголон дураараа байх би дуртай...” хэмээн өөрийгөө тодорхойлон тунхаглаж, хүмүүсийн зүрхэнд оч үсэргэн цахилсан Цоодолын Хулан авхай дөч гарсан энэ насандаа "Миний дотор бяцхан охин аж төрдөг” хэмээн нууцаа дэлгэж байна. Ц.Хуланг гэсэн хоёргүй сэтгэлээр айлчлан ирдэг мөнгөн санчигт буурал найрагчдыг нэг дороос харж, шүлэг найргийг нь сонсох боломж чухам "Хулангийн үдэш”-ээр тохиодог билээ.

Өвгөн найрагчдаас гадна хэн гэдэг залуу найрагчийг Ц.Хулан онцлоо бол гэсэн хүлээлт эртнээс төрдөг гэхэд болно. Тэрбээр хэдэн жилийн турш үзэгчдээ цуглуулж, үдшээ хийгээгүй болохоор асар их хүлээлт үүсчээ. Ц.Хулан найрагч 2010, 2012, 2014 онд энэхүү үдшээ зохион байгуулж, уншигч, үзэгч олноо баярлуулж байсан бол түүний дөрөв дэх  "Хулангийн үдэш”- энэ сарын 6-ны өдрийн 16 цагт СТӨ-нд болно.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх