О.Магнай: Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл нар дахин нэр дэвших эрх нь нээлттэй

С.САРУУЛ

АН-аас хэсэг хүмүүс хөөгдсөнийг нийтлэлч Баабар зарласан юм. Тэрээр "Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэв. Харин АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай "Ардчилсан Намаас нэг ч хүн хөөгдөөгүй. Харин өнгөрсөн 7 жил мартагдаад байсан ротаци сэргэж байна. Намын дүрмийн дагуу жил бүр ротаци явагдана” гэжээ. Үүний хариуд Баабарын эдгээр хүмүүс хөөгдсөн нь худлаа юу гэсэн асуултад "Нэр бүхий хүмүүсийн хувьд дахин нэр дэвших эрх нь нээлттэй. Хөөгдсөн зүйл байхгүй. Нам гишүүн бүрээ идэвхитэй байлгах бодлого барьж байна” хэмээн О.Магнай хариулсан байна. Тэдний сонирхолтой жиргээг хүргэж байна.


О.Магнай: Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл нар дахин нэр дэвших эрх нь нээлттэй

 

www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх