Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр

 

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

 

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Тахир дутуугийн тэт­гэврийг хөгжлийн бэрх­шээлийн зэргээс ха­маа­ран нэг ба хоёрдугаар төвшин гэж ангилдаг. Бие махбодийн, оюун санааны, мэдрэлийн гээд аль төвшинд багтахыг маш нарийн тогтоосон байдаг. Японд хөдөлмөрийн чадвар алдалтаар бус тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн төвшнөөр нь тэтгэвэр тогтоодог. Тиймээс тухайн иргэн тахир дутуугийн тэтгэвэр авангаа хөдөлмөр эрхлэх боломжтой юм. Түүнчлэн тэтгэврийн хэмжээг тогтоохдоо төлсөн шимтгэлийн мөнгөн дүнд үндэслэн, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сараар үржүүлэн тооцдог. Нийтдээ 25 жил хүрээгүй ч хамгийн багадаа 300 сараар тооцно.

Мөн тухайн иргэн хөгжлийн бэрхшээлтэй хэвээр үлдвэл насан туршдаа тэтгэвэр авна. Гэхдээ өндөр насны тэтгэврийн хэмжээ нь багаар тогтоогдох тул Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлөх хугацаагаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингэснээр ирээдүйд, илүү их хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд бусдын адил амьдрахад чиглэсэн бодлогыг давхар хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран үр бүтээлтэй, сэтгэл хангалуун амьдрахад дэмжлэг үзүүлдэг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр

 

www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх