АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна

 

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна

 

 

 

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан. АТГ-ыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар хуульч Г.Мөнхшүртэй холбогдож тодруулахад,

-АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр долдугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилсон байдаг юм билээ. Түүнийг томилсон долдугаар тогтоолд "Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн…” гэж бий. Тогтоолыг бүрэн эхээр нь харахыг хүсвэл http://www.legalinfo.mn/law/details/12047?lawid=12047холбоосоор орж үзэж болно. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Авлигатай тэмцэх  газрын дарга, дэд даргыг… УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байгаа. Тэгэхээр Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй. 2022 он хүртэл түүний бүрэн эрхийн хугацаа дуусахгүй” гэлээ.



Эх сурвалж: "Өдрийн сонин” 2018-03-30     

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх