ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОДОРЧЭЭ

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОДОРЧЭЭ

 

МЕХИКО. /РИА Новости/. Өнгөрсөн ням гарагт болсон Коста-Рика улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд "Иргэний үйл ажиллагаа” намаас нэр дэвшигч Карлос Альварадо тэргүүлж байна гэж тус улсын Сонгуулийн дээд шүүхээс мэдээлжээ.

 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, нийт саналын хуудсын 90,6%-ийг боловсруулсны дараа сайд асан Карлос Альварадо 60,6%-ийн санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч, депутат Фабрисио Альварадо сонгогчдын 39,3 %-ийн дэмжлэгийг хүлээсэн байна.
 
Коста-Рика улсын ерөнхийлөгч нь дөрвөн жилийн хугацаатай сонгогддог ба төрийн шинэ тэргүүн тавдугаар сарын эхээр албан тушаалдаа орох төлөвтэй байна.
МОНЦАМЭ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх